Тоглоом татах QR кодыг 1500 дроноор тэнгэрт байршуулжээ


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2021-04-20

Хятадын гар утасны тоглоом бүтээдэг, энтертайнмент компани Bilibili нэг жилийнхээ ойгоор Шанхай хотын тэнгэрт "Princess Connect! Re:Dive" тоглоомоо танилцуулжээ.

Ингэхдээ 1500 дрон ашиглаж тоглоомынхоо дүрс, бичлэгийг үзүүлсэн бөгөөд төгсгөлд нь тоглоомыг татах QR кодыг бүтээн харуулсан байна.

Энэ бол хэрэглэгчдийн анхаарлыг татах маш өвөрмөц арга байсан бөгөөд тус компани өмнө нь өндөр барилгуудын хананд QR кодоо байршуулж анхаарал татаж байсан удаатай.
Энэ сарын эхээр Хятадын Genesis компани 3281 дроныг нэгэн зэрэг нисгэж дэлхийн дээд амжилт тогтоосон. Дроныг ийнхүү олон төрлийн гэрлээр чимэглэн үзүүлбэр үзүүлэх нь зар сурталчилгааны томоохон хэрэгсэл болон ашиглагдаж байна.

Эх сурвалж: Tech Times

#Сонин хачин #Технологи #Видео тоглоом