Олон улсын чихрийн өдөр тохиож байна


Х.Даваахүү | YOLO.MN
2022-11-04

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд үндэсний чихрийн өдөр буюу чихэрт дуртай хүмүүсийн баяр тохиож байна. Энэхүү баярыг олон улс орнууд өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд орон орны ард түмэн энэ өдөр зөвхөн чихэр идэх биш төрөл бүрийн амттан хийж гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрөөдөг байна. 

 Чихэр бол мянга мянган жилийн турш хүмүүсийн амьдрал урсан өнгөрөх тутам хөгжиж ирсэн онцгой амттан бөгөөд сайхан амттанаас гадна бидний сайн найз билээ. Хааяа нэг час хийсэн амттай чихэр идэхэд хамаг уур, стресс алга болчихдог тийм үү?

Чихрийн түүх Энэтхэгээс эхэлдэг. МЭӨ 6-аас 4 дүгээр зууны хооронд Перс, Грекчүүд Энэтхэгт хүмүүс зөгийгүйгээр зөгийн бал хийдэг зэгстэй байдгийг мэдсэн. Эдгээр зэгс нь үнэндээ зүүн өмнөд Азийн уугуул чихрийн нишингэ байсан. Эртний индианчууд чихрийн нишингийн шүүсийг буцалгаж, элсэн чихэр болгон хувиргадаг байсан бөгөөд үүнийг "ханда" гэж нэрлэдэг байжээ. 

 

#Мэдээ