BE БРЭНД 14 НАС хүрлээ!


Б.Дариа | YOLO.MN
2022-11-03

Сюрприз!

Нийтлэлийн эхэнд Be-ийн залуустаа сайхан мэдээ дуулгая. Тэд хэрэглэгчдэдээ зориулан ойн баярын бэлэг бэлджээ. Хэрвээ чи be-ийн хэрэглэгч бол мобиком апликейшнаараа ороод 14 хоногийн 14GB дата багцаа идэвхжүүлээрэй!

Ингээд BE-ийн эргэн тойрон дахь сонин хачнаас сонирхуулъя.

#becare: өөртөө хайртай байх нь

Насны намар хаяанд ирээд хааяа хааяа биш хаа сайгүй гуньж гутраад яваа юм биш биз? Тэгвэл Be брэнд сэтгэл зүйн эрүүл мэнд тэр дундаа залуу үеийнхэнд тулгамддаг сэтгэл зүйн асуудлууд, үе хоорондын ялгааг хөндөн зөвлөгөө мэдээлэл бэлтгэн хүргэдгийг мэдэх үү?

#Take a break, Keep it real

Be-ийн залуус өнгөрсөн наймдугаар сард уул хаданд гарч ургаа модонд зугаалсныг санаж байна уу? "Take a break, Keep it real" арга хэмжээгээр залуусыг ууланд гарч бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжихийг уриалсан байна.

Бүр болоогүй Богд ууланд амьд хөгжим эгшүүлэхийн зэрэгцээ ууланд гарч буй залуусаа халуун, хүйтэн кофегоор дайлж, YOGA анхан шатны хичээл оржээ.

Арга хэмжээг HYP community-гийн хамт олон, Namone, Suon хамтлаг, LOTUS Yoga төвийнхөн дэмжин ажилласан байна.

Арай гоё уу?

#Спортыг дэмжигч Be!

Be брэнд спортыг, спортод хайртай залуусаа дэмжихэд хэзээд бэлэн. Тэд өнгөрсөн долоодугаар сард болж өндөрлөсөн "Gan summer league" сагсан бөмбөгийн зуны лигийн тэмцээнийг ивээн тэтгэсэн ба хөл бөмбөгийн үндэсний лигийн тэмцээнийг ивээн тэтгэж, урт хугацааны гэрээ байгуулан ажиллаж буй гэнэ. 

/Бусад танилцуулга видеог ЭНД дарж үзээрэй./

Мөн шинэ залуу тамирчдыг сурталчилж, тэднээр дамжуулан залуусыг эрүүл идэвхтэй амьдралд уриалж байна. 

#EXPLORE YOUR BEYOND: BE PLUS

За, одоо гоё мэдээлэл өгөх гэж байна. Тэр юу вэ гэж үү?

Энэ бол цоо шинэ Be plus!

Be брэнд 14 жилийн турш тасралтгүй залуусын хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн олон шинэ үйлчилгээ гаргасаар ирсэн. Тэдний хамгийн сүүлд гаргасан, цоо шинэ ХОСОЛСОН ТӨЛБӨРТ үйлчилгээ Be plus-тай танилцаж амжсан уу?

Тэгвэл Be plus гэж ямар үйлчилгээ вэ?

“Be plus” нь 14-29 насны залууст тусгайлан зориулсан Be брэндийн Хосолсон төлбөрт цоо шинэ үйлчилгээ юм. Хамгийн COOL нь чи өөр багцад шилжих хүсэлт өгөөгүй л бол хэд ч хүрсэн be-гийн хэрэглэгч хэвээр байх боломжтой!

Ямар давуу талтай вэ?

  • Дагалдах яриа, датаны хэмжээ их;
  • Дагалдах минутад бүх сүлжээнд үнэгүй ярина;
  • Нэг үнийн дүнд хэрэглээний хоёр сонголттой;
  • Насанд хүрээгүй ч Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох боломжтой;
  • Залууст зориулсан хамгийн хямд Хосолсон төлбөрт багц.

Be plus-н багцуудтай танилц

+Бонус

Тэгвэл хэрхэн Be plus-н хэрэглэгч болох вэ?

Be plus-н хэрэглэгч болох нь дэлгүүр гарахаас ч АМАРХАН болжээ. Шууд л 2222-руу залгаж шинэхэн багц руу шилжүүлэх боломжтой аж. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах шаардлагагүй, утсаар шууд багцаа шилжүүлнэ гэсэн үг. Гэхдээ хүсвэл өөрт ойр байрлах салбарт ирж гэрээ байгуулан шинэ хэрэглэгч болох ч боломжтой. 

Арай easy юу?

Эцэст нь be брэнд ойн баярынхаа хүрээнд 14 ялагчийг тодруулж СУПЕР БЭЛГҮҮД өгөх гэж байгааг дуулгая!

Нэг ялагч iPhone 14-ийн эзэн болох бол бусад 13 ялагч Samsung Galaxy buds чихэвчийн эзэн болох нь ээ.

ЯАЖ ЯЛАГЧ БОЛОХ ВЭ ГЭЖ ҮҮ?

Ердөө урамшууллын 14GB датагаа идэвхжүүлсэн байхад л хангалттай бөгөөд тэдгээр хэрэглэгчдээсээ санамсаргүй байдлаар ялагчдыг тодруулах болно.

Ааа бас 14GB датагаа аваад #belovesus hashtag ашиглан өөрийн сошиал хуудаснаа хуваалцахаа бүү мартаарай!

#Мэдээ