“Summer Work and Travel” хөтөлбөрт Бүгд Найрамдах Доминикан Улсаас хамрагдсан оюутан Genesis-тэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Энэхүү хөтөлбөр нь Америкийн Нэгдсэн Улсад очиж, олон улсын оюутан залуустай хамт ажиллан, хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой оюутан бүрд нээлттэй хөтөлбөр юм.
YOLO: Сайн байна уу? Юуны өмнө цаг заваа гарган ярилцаж байгаа танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Genesis гэдэг. Би Бүгд Найрамдах Доминикан Улсад эрүүл мэнд судлал болон гадаад хэлний хосолсон хөтөлбөрөөр суралцдаг. Энэ зун амралтаараа “Summer Work and Travel” хөтөлбөрт хамрагдаж Америкийн нэгдсэн улсын California мужийн South Lake Tahoe хотод ажиллаж байгаад ирсэн.
YOLO: Яагаад Work and Travel хөтөлбөрт хамрагдах болсон бэ?
- Өөрийн англи хэлээ сайжруулах зорилготойгоор энэхүү хөтөлбөрт хамрагдахаас гадна тухайн улсын соёлтой танилцахыг хүссэн.
YOLO: Тус хөтөлбөрт хамрагдсанаар ямар давуу талууд бий болдог вэ?
- Хөтөлбөрт хамрагдсанаар Америк улсад очин, тухайн улсын түүх соёлтой танилцаж, Англи хэлний түвшнээ дээшлүүлэхээс авахуулаад олон давуу талтай.
YOLO: Ямар ажил хийдэг байсан бэ? Ажлынхаа тухай дэлгэрэнгүй танилцуулбал?
- Би зогсоолын үйлчлэгчээр ажилладаг байсан. Зогсоолд машинаа тавих гэж буй үйлчлүүлэгчдийн төлбөрийг авч, тэдний машиныг байршуулах боломжтой сул газрыг зааж, чиглүүлнэ гэсэн үг. Ажил дээрээ хүмүүстэй үргэлж харилцдаг болохоор надад маш их таалагдсанаас гадна ажиллаж эхлэхээсээ өмнө их ачаалалтай байх болов уу гэж бодсон ч харьцангүй хөнгөн байсан.
YOLO: Америк соёлоос юу сурав? Мөн ажиллаж байх хугацаандаа олж авсан үнэ цэнтэй туршлагаасаа хуваалцвал?
- Нэгдүгээрт, би хариуцлага хүлээж, биеэ дааж сурсан. Бүх зүйлийг би өөрөө л хийх ёстой юм байна гэдгийг тэнд ажиллаж байх хугацаандаа ойлгож авчээ. Хоёрдугаарт, цаг барьж сурлаа. Мөн аливаа зүйлд тэвчээртэй, хүлээцтэй байх нь маш чухал гэдгийг ойлгосон юм байна.
YOLO: Америк улсад амьдрах хугацаанд хамгийн таалагдсан зүйл нь юу байв?
- Өөрийн хүссэн бүх зүйлээ хийх боломжтой юм билээ.(инээв) Мөн миний амьдарч байсан хот надад маш их таалагсан. Ялангуяа ойролцоо байдаг Nevada далайн эрэг бол миний очих дуртай газруудын нэг. Амралтын өдрөөрөө тэнд очиж цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан.
YOLO: Олон улсын оюутнуудтай анудаа хамтран ажилласан гэсэн шүү дээ. Ялангуяа Монгол оюутнуудтай ажиллаж байхдаа төрсөн анхны сэтгэгдлээ хуваалцвал?
- Тэднээс маш олон зүйл сурсан. Монгол оюутнууд их нөхөрсөг, эелдэг байсан. Би аль хэдийнээ Монгол улсад очиж үзэхийг хүссэн. (инээв)
YOLO: Хөтөлбөрт хамрагдсаны дараа чиний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
- Өмнө нь даруухан, ичимхий оюутан байсан би энэ зун их нээлттэй болж, бусадтай найрсаг харилцаа үүсгэж сурсан гэж бодож байна.
YOLO: Ярилцлагын төгсгөлд Work and travel хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж буй оюутан залууст зөвлөгөө өгөөч.
- Өөрийн хүссэнээр, аливаад хязгаарлуулалгүй амьдарч, бие даан шийдвэр гаргах ямар байдгийг мэдэхийг хүсч байвал заавал энэ хөтөлбөрт хамрагдаарай гэж хэлмээр байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
YOLO: First of all, thank you for giving your valuable time. Could you tell me about yourself?
My name is Genesis, I’m from Dominican Republic, I’m studying medicine and foreign languages in my country. In this summer, I participated the Summer Work and Travel program and worked in South Lake Tahoe city, California State.
YOLO: Why did you choose to participates in Work and Travel program?
- Because I wanted to have more experience of different culture. Also, I wanted to improve my English skills.
YOLO: What are you thinking about the benefits of participating in the program?
- Actually, it’s a great opportunity to meet Americans and learn more about their culture and practice English.
YOLO: What did you do? Could you tell us more about your job?
- I worked in a parking attendant. I like my job because I really love talking with customers. Before I worked, I thought it was going to be really busy. But it wasn’t. A parking attendant's role is to manage the parking, charge clients’ fees and direct users to available spaces.
YOLO: Can you tell me the value that you found? What did you learn about the culture of U.S?
- As for me, first of all, I depend on myself and have more responsibilities. During my time there, I didn’t have a family who’s going to make you food or anything. So, I learned I must do it by myself. Second, I’ve learned to be punctual and being patient is the most important value.
YOLO: I understand this program provides lots of opportunity. One of them is working with international students. How do you feel about working with international students? What is your first impression working together with Mongolian students?
- Working with international students was a most valuable experience. Mongolians were very nice, polite and very friendly. I already wanted to visit Mongolia.
YOLO: What do you enjoy the most about living in U.S?
- I can do anything I want. Also, the city where I lived is a beautiful place during summer. One of the beautiful places is Nevada beach, it’s a place very calm and beautiful. During my day off, I usually went to the beach.
YOLO: How Work and Travel Program changed your life?
- I used to be very shy, but this summer made me very friendly.
YOLO: What goals did you have going into next summer?
- Get an apartment in my own country.
YOLO: Here is my last question, do you have any advice for students who are looking to apply for work and travel program?
- If you want to experience how it feels to live your own live and with no boundaries, I hardly recommend you to do it!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх