Монголын оюутны урлагийн их наадам болно


Б.Дариа | YOLO.MN
2022-10-20

Монголын Оюутны Холбооны түүхт 80 жилийн ойг угтан "Монголын оюутны урлагийн их наадам"-ыг зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь “Тогтвортой ирээдүй” уриалгын дор НҮБ – ын Тогтвортой хөгжлийн 11, 12, 13, 17 – дугаар зорилтуудтай уялдуулан экологийн тэнцвэртэй байдлыг хангахад оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, их дээд сургууль, коллеж, цаашлаад хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудын хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, экологийн тулгамдаж буй асуудлуудад оюутан залуусын санаа бодлыг тусгах, тэдний үзэл бодол харах өнцгийг олон нийтэд түгээн гарсан шийдэл дэвшүүлсэн санааг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд зорилготой юм.

ХУГАЦАА:

Эхний шат: 2022.11.06, 07 - ны өдөр Улаанбаатар театрт

Финалын шат: 2022.11.16 - ны өдөр Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдана.

#Мэдээ