“Teen Хуралдай” байгальд ээлтэй залуусын чуулганд 15-18 насныхныг урьж байна


YSC | YOLO.MN
2022-10-19

 


Өргөдөл хүлээн авч дуусахад 5 хоног үлдлээ

Зохион байгуулагч: Монгол Экологи Төв

Санхүүжүүлэгч: Европын Холбоо, Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:

Монгол Экологи Төв ТББ нь 2019 оноос хойш “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрийг Европын Холбоо болон Австралийн Элчин Сайдын Яамны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн зорилго нь 15-22 насны залууст байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг олгож, хувь хүний хөгжил, ур чадварыг нь дэмжих замаар нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэн болгон төлөвшүүлэх юм.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Улаанбаатар хот төдийгүй Монгол улсын өнцөг булан бүрээс хүүхэд, залуучууд энэхүү хөтөлбөрт идэвхитэй хамрагдаж, мэргэжил сонголт, хувь хүний хөгжил, багаар ажиллах чадвар, байгаль орчин, тогтортой хөгжлийн тухай зэрэг олон талын мэдлэг, чадвараа нэмэгдүүлсэн билээ. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд сурагчид хүрээлэн буй орчиндоо тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх төслүүдийг санаачлан, хэрэгжүүлж байна.
“Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөр I үе шатнаас II үе шат руу шилжиж буйг тохиолдуулан Монгол орны нийслэл ба бүх аймгийн сурагчдын төлөөллийг хамруулсан “Teen Хуралдай” байгальд ээлтэй залуусын чуулганыг зохион байгуулах гэж байна.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОРИЛГО:

“Teen Хуралдай” чуулганыг дараах зорилгуудын хүрээнд зохион байгуулна:

  • Монгол орны өнцөг булан бүрт суугаа залуусын төлөөллүүдэд байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг, мэдээлэл олгох
  • Ардчилсан засаглалын зарчим ба олон улc хооронд төдийгүй тусгаар тогтносон улс орны төвшинд, эсвэл байгууллага ба тодорхой нийгмийн бүлгүүдийн доторх шийдвэр гаргах явц хэрхэн явагддагийг таниулан ойлгуулах
  • Бүх төвшний шийдвэр гаргах явцад залуусын оролцоог нэмэгдүүлэх, залуусын оролцоотойгоор аливаа шийдвэр, тогтоолуудыг байгальд ээлтэй байх шаардлагыг хангахад хувь нэмэр оруулах

ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ӨДӨР: 2022 оны 11-р сарын 25-26

БАЙРШИЛ:

Улаанбаатар хот (Шалгарсан сурагчдад зохион байгуулагдах газрын дэлгэрэнгүй мэдээллийг өгнө)

ЗОРИЛТОТ БҮЛЭГ:

Улаанбаатар хот болон 21 аймгийн 15 - 18 насны залуус буюу ахлах ангийн сурагчид

ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦАА:

X/10 – 23: Сурагчдаас арга хэмжээнд оролцох өргөдөл хүлээн авна

X/24 - XI/7: Өргөдөл илгээсэн сурагчдын дунд шалгаруулалт явуулна

XI/25 - 26: Хуралдай арга хэмжээг зохион байгуулах

АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ:

Байгаль орчин гэж юу вэ? Яагаад бид байгаль орчноо хамгаалах ёстой вэ?

Яаж бид байгаль орчноо хамгаалах вэ?

Байгаль орчноо хамгаалахад та бидний оролцоо болон шаардлагатай ур чадварууд

“TEEN Хуралдай” - Системийг бий болгох нь

АРГА ХЭМЖЭЭНИЙ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • 2022 оны 11-р сарын 25-26 -ны өдрүүдэд Улаанбаатар хотод ирж, арга хэмжээнд оролцох боломжтой байх
  • Монгол Улсын нийслэл хот болон 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид суралцдаг 15 – 18 насны сурагч байх
  • Байгаль орчин, тогтвортой хөгжил, шийдвэр гаргах төвшин дэх залуусын оролцоо, ардчилсан зарчмаар шийдвэр гаргах үйл явцын талаар мэдлэг, чадваруудаа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх

АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ:

Өргөдлийг 10 сарын 23-ны 23:59 цагаас өмнө https://form.jotform.com/mongolec/teenkhuraldai холбоосоор илгээнэ үү. Өргөдлийг зөвхөн энэ линкээр илгээх ба имэйл эсвэл өөр хэлбэрээр илгээсэн өргөдлийг хүлээн авахгүй.

Хөтөлбөрийн зүгээс арга хэмжээний үеэр байрлах газар, хоол зэрэг холбогдох зардлуудыг, мөн хөдөө, орон нутгийн оролцогчдын замын зардлыг гаргана.

Шалгарсан оролцогчид руу бүртгүүлсэн имэйлээр холбогдох тул имэйл хаягаа тогтмол шалгана уу.

ХОЛБОО БАРИХ:

Утас: 70100826

Имэйл хаяг: info@mongolec.org

Веб хуудас: www.mongolec.org

 

#Мэдээ