BTS хамтлагийн гишүүд цэргийн алба хаахаар боллоо


Б.Дариа | YOLO.MN
2022-10-17

HYBE энтертайнмент хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жинээс эхлээд BTS-ийн гишүүд дарааллын дагуу ээлж ээлжээр цэргийн алба хаахаар болсныг мэдээллээ.

BIG HIT MUSIC-ийн мэдээлснээр Жин сунгалтаа цуцлах хүсэлт гаргасан бөгөөд "Цэргийн боловсон хүчний удирдлагын газрын элсэлтийн журмыг дагаж мөрдөнө" гэжээ. Бусад гишүүд ч төлөвлөгөөний дагуу цэргийн албыг дэс дарааллаар хаах юм байна.

Өмнө нь 1992 онд төрсөн Жинд 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулсан "Цэргийн албаны тухай хууль"-д заасны дагуу "Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас цэрэг татлагыг хойшлуулах зөвшөөрөл" олгосон бөгөөд энэ оныг дуустал цэрэгт татахыг хойшлуулаад байсан юм.

Одоо мөрдөж буй Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосон "Цэргийн албаны тухай хууль"-д "Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын санал болгосон урлаг, спортын тусгай ур чадвартай хүмүүсийг цэргийн алба хаах хугацааг сунгаж, зайлшгүй тохиолдолд чөлөөлж болно" гэж заасан. Харин "Цэргийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн тухай хууль"-д “Түгээмэл соёл”-ыг урлаг, спортын чиглэлээр мэргэшүүлэхээр тусгаагүй тул үндэсний нэр хүндийг өсгөж буй поп соёлын зүтгэлтнүүд ч энэ чөлөөлөлтийг хүртэх эсэх асуудлыг удаа дараа хөндөж байсан билээ. Солонгосын энтертайнментийн салбарт олон хүн BTS-ийг цэргийн албанд татах ёстой гэж шаардаж байсан ч Үндэсний Ассамблейн түвшний хэлэлцүүлэг удаашралтай байсан юм.

Эцэст нь Жин "30 нас хүртэл хойшлуулан сунгах" хүсэлтээ цуцалсан тул цэрэг татлагын мэдэгдэл гармагц тэр алба хаахаар явах аж. 

Эх сурвалж: Allkpop

#Мэдээ