Ван Гогийн зураг руу шөл цацжээ


Б. Чимэг | YOLO.MN
2022-10-16

Алдарт зураач Ван Гог-ийн “Сарны цэцэг” бүтээлийг Лондон дахь Үндэсний галарейд олон нийтэд дэлгэжээ. Энэ үеэр цаг уурын идэвхтнүүд зураг руу улаан лоолийн шөл гэмээр шингэн асгасан байна. Just Stop Oil буюу “Зөвхөн газрын тосыг зогсоо” хэмээх бүлгийн хоёр гишүүн лаазыг нээн, доторх шингэнийг нь зураг руу асгаж байгаа нь бичлэгт харагджээ. Тэр даруй цагдаа нарт дуудлага өгсөн байна.  

Дараа нь тэд гартаа цавуу наагаад гараа хананд наасан аж. Цагдаа нар тэдний гаран дахь цавууг салгасны дараа зохисгүй үйлдэл гаргасан, өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр саатуулжээ. Харин музейн удирдлага зураг шилэн бүрхүүлтэй тул гэмтээгүй, жааз бага зэрэг гэмтсэн гэсэн байна.

Нэгэн үйлчлүүлэгчийн хийсэн бичлэгт залуусын нэг нь “Аль нь илүү үнэ цэнтэй вэ? Урлаг уу, амьдрал уу. Урлаг хоолноос, шударга ёсноос үнэтэй юу? Та нар нэг зургийг хамгаалахад илүү анхаарах юм уу эсвэл хүмүүсийг үү, дэлхийг үү” хэмээн хашхирч байжээ. Нөгөө идэвхтэн нь “Олон айл даарч байна. Тэд шөл ч авч чадахгүй байна” гэсэн байна.    

Энэ хөдөлгөөнийхөн гурван сарын өмнө Лондон дахь Үндэсний галарейд хадгалж буй Жон Констэйблийн зурагт цаас наажээ.

Ван Гог энэ зургаа 1888 онд гэрээ чимэглэхээр зурсан байна. Тэрээр 1888-1889 оны хооронд нийт долоон зураг зурсан. Тэдгээр зургийг дэлхийн өөр өөр музейд хадгалж байна.      

Эх сурвалж: BBC

#Мэдээ