Кпопын хамгийн баян 5 эмэгтэй алдартан


Х.Даваахүү | YOLO.MN
2022-10-14

Кпопт эмэгтэй айдол, соло дуучид эрэгтэйгээсээ илүү олон байдаг. Авьяаслаг, үзэсгэлэнтэй мөн жүжиглэх чадвартай бол алдар нэр нь өсөж, төсөөлшгүй их орлого олох нь бий. Тэгвэл 2022 оны хамгийн баян 5 эмэгтэй ододтой танилцацгаая. 

5. Сүзи Бэ

Тавдугаар байрыг дуучин, жүжигчин Сүзи Бэ эзэлж буй бөгөөд түүний орлогын ихэнх нь зар сурталчилгаа болон драмаас орж ирдэг гэнэ. Сүзигийн нийт хөрөнгө 29.2 тэрбум вон (23 сая ам доллар, 80 тэрбум 50 сая) гэж South China Morning Post-д дурджээ. Тэрээр чадварлаг жүжигчин бөгөөд саяхан "Анна" цувралын Юмигийн дүрийг бүтээн жүжигчний уран чадвараа дахин баталсан. Сүзи дөрвөн жил завсарласны эцэст хоёрдугаар сарын 17-нд "Satellite"  соло /ганцаарчилсан/ уран бүтээлээ цацсан билээ.

4. БоА Квон

SM Entertainment-ийн соло уран бүтээлч, “айдолуудын айдол” БоА-ийн хөрөнгийг энэ оны дөрвөн сард мөн л 29.2 тэрбум вон (23 сая ам доллар, 80 тэрбум 50 сая) гэж тооцоолжээ. БоА нэгдүгээр сарын 3-нд "Step Back" дижитал синглээрээ GOT the beat хамтлагийн гишүүнээр дахин дэбютээ хийснийг санаж байгаа байх. GOT the beat бол SM Entertainment-ийн "Girls on Top" төслийн анхны хувилбар ба нөлөө бүхий айдолуудаас бүтсэн хамтлаг болжээ. Мөн тэрээр яг одоо Солонгосын алдарт StreetManFighter бүжгийн тэмцээний шүүгчээр ажиллаж буй билээ.

3. Сандара Пак

Жагсаалын гуравдугаар байранд 2NE1 хамтлагийн гишүүн асан Сандара Пак орж байна. Түүний нийт хөрөнгө 35.1 тэрбум вон (27.6 сая гаруй ам доллар, 96 тэрбум 600 сая) юм. Дара хараахан соло уран бүтээл хийж амжаагүй ч 1.34 сая захиалагчтай "DARA TV" нэртэй YouTube сувгаасаа мөнгө олдог. Мөн тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Calvin Klein x Palace Skateboards-ийн хамтын цуглуулгад загвар өмсөж их хэмжээний орлого олсон байна.

2. И Хёори

И Хёоригийн нийт хөрөнгө 46 тэрбум вон (36.2 сая гаруй ам доллар, 126 тэрбум 700 сая) болжээ. Энэ жил тэр TVING телевизийн "Seoul Check-in" шоуны оролцогчдын нэгээр сонгогдсон ба Samsung, Lotte Liquor гэх мэт томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг. 

1. IU

2022 оны хамгийн баян эмэгтэй айдол бол IU. Түүний нийт хөрөнгө И Хёори-гийнхоос 6.7 тэрбум воноор илүү ба энэ нь IU 52.7 тэрбум воны (41.5 сая гаруй ам доллар, 145 тэрбум 250 сая) хөрөнгөтэй гэсэн үг. Тэрээр кпопын салбарт удаж буй ч кино драмад тоглож, уран бүтээлээ гарган тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа учир эдгээрээс гадна зар сурталчилгаа, бусад орлого нь ч үргэлжид нэмэгдсээр байна. Үүнээс гадна түүнийг үргэлж хандив өгдөг өгөөмөр нэгэн гэдгийг дурдахгүй байж болохгүй. 

Эх сурвалж: Kpopstarz

#Оддын тухай