Оюутнуудыг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах аян эхэллээ


Б.Ирээдүй | YOLO.MN
2022-10-14

"ЭЕРЭГ ХАНДЛАГА- ЭРҮҮЛ ОЮУТАН" уриатай Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны талаар ЭМЯ-аас мэдээллээ. Энэхүү аяны хүрээнд оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгож, эрт илрүүлгийн шинжилгээ хийх юм.

Эрт илрүүлэг үзлэгт 407 мянган хүн одоогоор хамрагдсаны 64 хувь нь 0-17 насны хүүхэд байсан. Одоогоор нийт оюутнуудын 18 мянган нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байгаа нь чамлахаар тоо гэж ЭМЯ-аас мэдээлэв.

#Мэдээ