Аравдугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр жүжигчин Lee Jung Jae Netflix-ийн "Squid Game" киноны хоёрдугаар улирлын анги тус бүрд 700,000 ам.доллароор /2 тэрбум 450 сая/ тоглохыг мэдээлжээ.
Хэрэв хоёрдугаар улирал нэгдүгээр улирал шиг 9 ангитай байх юм юм бол Lee Jung Jae цувралаас нийт 6.3 сая доллар /22 тэрбум 50 сая/ олох аж.
"Squid Game" киноны хоёрдугаар улирлын зураг авалт ирэх жилээс эхлэх төлөвтэй байгаа гэж таамаглаж буй ба Lee Jung Jae уг төсөлд нэг анги бүрд 1 тэрбум вон авах гарын үсэг зурсан нь найруулагч Hwang Dong Hyuk хоёрдугаар улиралд маш их хэмжээний өртөг гаргаж буйг нь илэрхийлж байна.
Мөн Lee Jung Jae, Lee Byung Hun зэрэг гол дүрийн оддын цалинг тооцохгүйгээр "Squid Game"-ийн хоёрдугаар улирлын төсөв 70 сая доллар /245 тэрбум/ байхаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх