OMG!! шалгалтгүй ТЭТГЭЛЭГ!!!


Сурталчилгаа | YOLO.MN
2022-10-05

OMG!! шалгалтгүй ТЭТГЭЛЭГ!!!

Hi guys, Засгийн газрын 100 хувийн тэтгэлэг аравдугаар сараас бүртгэж эхлэж байгааг мэдсэн үү? 

Гэхдээ! Ямар ч хичээлээр шалгалт авахгүйн дээр ЭЕШ оноо, хэлний оноо ч хэрэггүй!! 

Гайхалтай боломж шүү залуусаа! Миний үеийнхэн бол энэ тэтгэлгийг авах гэж математик, физик, орос хэлний хичээлүүдээр шалгалт өгдөг байлаа.

Харин энэ жил Засгийн газрын тэтгэлэгт өрсөлдөж байгаа залуусыг "багц бичиг баримтын сонгон шалгаруулалтаар" оруулна гэж РЦНК-гаас мэдээллэсэн.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр?....

Гадаад паспорт, дүнгийн тодорхойлолт, аттестат эсвэл дипломын хуулбар зэрэг шаардлагатай бичиг, баримтуудаа илгээгээд 5-6 жил үнэ төлбөргүй сурах тэтгэлэг авах боломж!

Тэгэхээр хамгийн сүүлийн асуулт!

Яаж тэтгэлэгт амжилттай оролцох вэ?  Хэрхэн apply хийх вэ? Ямар сургууль сонгох вэ? Ямар бичиг баримтууд цуглуулах вэ? Мэргэжил сонголтоо хэрхэн оновчтой хийх вэ?...

Эдгээр асуултынхаа хариуг Онлайн боловсролын үзэсгэлэнгээс аваарай...

Экспогоор тэтгэлэгт сургуулиудтайгаа шууд орчуулагчтай уулзаж, сурах хот, сургууль, мэргэжил сонголт зэрэг сонирхолтой сэдвүүдээр элсэлтийн зөвлөхүүдээс нь ганцаарчлан мэдээлэл зөвлөгөө авна гээд бод доо.Тэтгэлэгт сургуулиудын жагсаалтыг ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ! 

Үзэсгэлэн хэзээ, хаана болох вэ гэж үү? 

Хэзээ: 10р сарын 06-08нд
Хэдэн цагаас: 13:00-19:00 цагт
Хаана: https://expo.edurussia.mn

600 элсэгчдэд олгох 100% тэтгэлэгт юу багтах вэ гэвэл:

  • Бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүд
  • Сар бүрийн цалин  
  • 5-6 жилийн төлбөргүй сургалт 
  • 600 гаруй мэргэжил, 500 гаруй их сургуулиас сонгоно
  • Банкинд мөнгө байршуулахгүй, ажил хийх зөвшөөрөлтэй
  • Сургууль, байр - нэгдсэн кампус хотхонд байрлана

Эцэст нь хэлэхэд уг тэтгэлгээр нийтдээ 5000 орчим Монгол залуус мөрөөдлийнхөө мэргэжлээр суралцаж төгссөн… Тийм ээ. Бид чадсан! Одоо харин чиний ээлж. Чи ч бас чадна! Амжилт!

“ОНЛАЙН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2022” -ийн онцлох сургуулиудтай танилцаарай:

 Санкт-Петербургийн Политехникийн улсын их сургууль

 2022-2023 оны хичээлийн жилд ОХУ-ын тэргүүлэгч их, дээд сургуулиудад  үнэ төлбөргүй суралцацгаая.

Ирэх хичээлийн жилд Монгол улсаас ирж элсэн суралцах хүмүүст үнэ төлбөргүйгээр суралцах гайхалтай боломж бий. Энэ бол гадаад орноос ирж буй оюутнуудын дунд эрэлт ихтэй сургуулиудын нэг бөгөөд өнөөдрийн байдлаар 107 орны 8 мянга гаруй гадаад оюутнууд суралцаж байна. ТИС-ийн оюутнууд: ирээдүйн инженер, барилгын инженер, мэдээллийн технологийн инженер, цахилгааны инженер, эдийн засагч, хэл шинжээч болон бусад олон эрэлттэй мэргэжлээр суралцдаг. Тус сургуулийн олгож буй боловсрол нь  дэлхий дахинд үнэлэгдсэн: манай төгсөгчдийн дотроос дэлхийд нэртэй эрдэмтэд, авъяаслаг инженерүүд, дэлхийн компанидын ажиллагсад тэр ч бүү хэл улс орны тэргүүн төрсөн.

 Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншаарай

Лобачевскийн нэрэмжит их сургууль (ННГУ) нь монгол  оюутнуудад  дараах давуу талуудыг бий болгох тул Та өөрийн хийсэн сонголтондоо сэтгэл хангалуун байх болно

1. Тус их сургууль нь боловсролын салбарт тэргүүлэгч орнуудын QS, THE, US Best Global University Rankings, RUR, MOS EUR –ийн эрэмбээр шилдэг их сургуулиудын тоонд багтдаг тул  Лобачевскийн нэрэмжит их сургуулийн дипломыг дэлхийн олон улсад  хүлээн зөвшөөрдөг. ННГУ-гийн  хэд хэдэн сургалтын хөтөлбөрүүд  олон улсын  магадлан итгэмжлэлтэй  тул  төгсөгчдөд  нэмэлтээр Европын дипломын хавсралт олгогддог. Манай их сургууль нь Олон улсын шинжлэх ухаан, боловсролын холбоо, Консорциумуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог.  Иймд ННГУ нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсрол эзэмшүүлдэг  их сургуулиудын нэг юм.

2. Эдийн засаг, газар зүйн байрлал сайтай. ННГУ нь  Волга Холбооны дүүргийн томоохон аж үйлдвэр, түүх, соёлын төв болох 1.3 сая хүн амтай  Нижний Новгород хотод байрладаг.  Тус хот нь NUMBEO олон улсын рэйтинг, PаботаRU,  СберЗдоровье үйлчилгээний үнэлгээгээр  Оросын хамгийн амар тайван бөгөөд амьдрахад таатай хотоор шалгарсан.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншаарай

ТГАСУ ирээдүйг бүтээнэ

Томск хотын Барилга архитектурын Их Сургууль 1952 онд байгуулагдсан. Тус сургуулийн зорилго бол  сургалт, эрдэм шинжилгээ болон практикийн үндсэн дээр барилга, уран барилгын  шилдэг уламжлалыг хөгжүүлэх:

  • технологийн дэвшилтэт мэдлэгийг  бие даан цаг алдалгүй эзэмших, багаар ажиллах чадвартай, өрсөлдөөний салбарт ажиллах мэргэжилтнийг бэлтгэх,
  • эх орны барилгын салбарын  хөгжил дэвшлийг хангахад чиглэгдсэн шинэлэг мэдлэгийг олгох
  • улс орны болон бүс нутгийн барилга, уран барилгын хөгжилд нөлөөлөх

 Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншаарай

Өмнө зүгийн дэлхийн түвшний шинжлэх ухаан боловсролын цогцолборт тавтай морил

Өмнөдийн холбооны сургууль (ЮФУ) бол их сургуулийн сонгодог уламжлал, орчин үеийн инновацийн дэд бүтцийг хослуулсан Оросын өмнө зүгийн шинжлэх ухаан боловсролын төв бөгөөд физик-математик, байгалийн шинжлэх ухаан, техникийн, хүмүүнлэг нийгмийн, багш сурган хүмүүжүүлэх, спорт, архитектур, урлагийн чиглэлээр өндөр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг. ЮФУ-д мэдээллийн технологи, ухаалаг материал, нанотехнологи, ирээдүйн анагаах ухаан, робототехникийн дэлхийн түвшний эрдэм шинжилгээний судалгааны ажлууд энд явагддаг. 

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншаарай

Алс дорнодын нийслэл дахь Владивостокийн улсын их сургууль (ВВГУ)

ВВГУ бол Оросын Алс дорнод дахь тэргүүлэх бизнес сургууль юм. ВВГУ-ийн хөтөлбөрүүд нь эдийн засаг, бизнес, менежмент, аялал жуулчлал, дизайн, инженер, олон улсын харилцаа, телевиз сэтгүүл зүй, хэл шинжлэл, багшийн зэрэг бусад олон чиглэлтэй. 

Кампус нь сурах, амьдрах, амрах бүх талаар хангагдсан бөгөөд хичээлийн байр, оюутны байр, томоохон цэцэрлэгт хүрээлэн, номын сан, “Аварга” спорт цогцолбор, “Лотос” эмнэлэг, “Андерграунд” концертийн цогцолбор, “Голубиная падь” худалдааны төв, 10 гаруй кафе, залуусын дугуйлан секц, оюутны хөгжлийн төвүүд байдаг. 

ВВГУ-д өнөөдөр 25 орны 700 гаруй гадаад оюутнууд суралцаж байгаа бөгөөд их сургуулийн нь бол БНХАУ, БНСУ, Япон улс, Вьетнам, Лаос зэрэг орнуудтай оюутан залуучуудаа дэмжих чиглэл дээр нягт хамтран ажилладаг. 

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншаарай

#Тэтгэлэг