Darth Vader-ийн хоолойг хиймэл оюун ухаанаар бүтээж байхаар боллоо


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2022-09-27

Star Wars буюу Оддын дайн хэмээх алдарт цувралын гол дүрүүдийн нэг болох  Darth Vader-ийн хоолойг цаашид хиймэл оюун ухаан ашиглаж бүтээж байхаар болжээ.

Уг дүрийн хоолойг жүжигчин Жеймс Эрл Жонс бүтээсээр ирсэн ч өдгөө 91 настай тэрээр дуу хоолойгоо хадгалуулж, ашиглах эрхийг Respeecher нэртэй Украйны стартапт олгосон байна. Ийнхүү кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай сөрөг талын дүрийн нэг Darth Vader-ийн дуу хоолой үүрд нэгэн хэвээр үлдэх боломжтой болж байгаа юм.

Энэ төрлийн стартапууд олон болохын зэрэгцээ дуу хоолойгоо технологи ашиглан олон хувилж, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх алдартнууд ч олширч байгаа юм. Өмнө нь Оддын дайны ертөнцөд өрнөх The Mandalorian, The Book of Boba Fett гэсэн цувралуудад Luke Skywalker-ийн залуу үеийн хоолойг мөн Respeecher стартап бүтээж байжээ.

Эх сурвалж: Vanity Fair

#Кино урлаг