"ҮЕ ТЭНГИЙНХЭН минь хоногийн 24 цагт МАШ ИХ ЗҮЙЛИЙГ АМЖУУЛАХ юм. Гэтэл би..."


ССҮТөв | YOLO.MN
2016-11-28

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би 24 цагт олон зүйл амжуулж сурмаар байна

Гэтэл би хоногийн 24 цагт хичээлдээ явж ирээд даалгавраа ч хийж чадахгүй байж байтал нэг мэдэхэд л орой болж унтах цаг болсон байх юм.

Сайн байна уу? Би одоо дунд ангийн сурагч, ахлах анги руу орох дөхөж байгаа юм л даа. Би ойрын хэдэн өдөр үе тэнгийнхээ хүүхдүүдийг ажигласан юм. Гэтэл энэ миний үеийн хүүхдүүд ямар их зүйлийг 24 цагийн дотор багтааж чадаад байгааг ойлгохгүй юм. Жишээ нь: Хичээлдээ явж, номын санд сууж, найзуудтайгаа хөгжилдөж, даалгавраа хийж, гадаа салхилж, гэрээ цэвэрлэж, хоолоо хийх гэх мэт маш олон зүйлийг амжуулж хийх юм. Гэтэл би хоногийн 24 цагт хичээлдээ явж ирээд даалгавраа ч хийж чадахгүй байж байтал нэг мэдэхэд л орой болж унтах цаг болсон байх юм. Яаж цагаа зөв төлөвлөж, их зүйлийг амжуулж, дэс дараатайгаар зугаатай өнгөрөөж сурах вэ? Зөвлөгөө өгөөч Баярлалаа wink


ЗӨВЛӨГӨӨ: Төлөвлөлт хийхэд маш олон арга байдаг

Үүний дараа энэ бүх зүйлээ цагийн хуваарьт оруулж, дээр нь хийсэн эсэхээ тэмдэглээд байж болох юм. Энэ нь удаан хугацааных байвал зүгээр.

Энэ өдрийн мэнд хүргэе. Чи өөрийгөө дайчилж алдаа дутагдлаа засах гэж хичээж байгаа нь өөрийнхөө хийх ёстой зүйлийн 50 хувийг хийчихсэн байна гэсэн үг. Тиймээс юуны өмнө өөртөө санаа тавьж, дүгнэж байгаад чинь чиний өмнөөс маш их баяртай байгаагаа илэрхийлье. Гол асууда ороход, төлөвлөлт хийхэд маш олон арга байдаг.

Юуны түрүүнд юунд хамгийн их цаг гаргаж байна вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр юунд цагаа дэмий үрж байгаагаа олж харж чадна. Үүний тулд эхний ээлжинд өдөрт юу хийхэд хэдэн цаг зарцуулж байгаагаа бичиж тэмдэглээд ажиглаарай. Ингэж цаг зарцуулалтаа харсны дараа тэмдэглэл хөтлөөрэй гэж зөвлөе. Ойрын хугацаанд хийх ёстой, бодолд чинь байгаа ажлуудаа бүгдийг дэвтэртээ жагсаан бич. Дараа нь үүнийгээ цаг хугацааны дарааллаар нь ангилж бичих хэрэгтэй. Жишээ нь, энэ 7 хоногт хийж дуусгах ёстой даалгавар, найзуудын төрсөн өдөр, гадуур үзвэр үзэх, өөрт хэрэгтэй уулзалтанд очих гэх мэт.

Үүний дараа энэ бүх зүйлээ цагийн хуваарьт оруулж, дээр нь хийсэн эсэхээ тэмдэглээд байж болох юм. Энэ нь удаан хугацааных байвал зүгээр. 7*7 хоногоор юуг хийж бүтээхээ тэмдэглэж болно. Сүүлд нь юуг хийж  дуусгасан байх ёстойгоо сарын сүүлээр гэх мэт жагсаалт гаргаарай. Календариа чи өөрийн гараар хийж чимэглэвэл зүгээр. Энэ явцад асуудал үүсвэл гэртээ байгаа томчуудаас мөн нэг тусламж аваад үзээрэй.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Биндэръяа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 
 

#TimeManagement #freetime #problem