18 хүртэлх насны, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад үргэлжилж байна. Тэмцээний "B" зэрэглэлд Монголын шигшээ баг анх удаа оролцож, шигшээд шалгарсан.
Өсвөрийн шигшээ баг өчигдөр шөвгийн дөрөвт Самоагийн шигшээ багтай тоглож, 65-64 харьцаагаар хожлоо. Ингэснээр финалд Малайзын шигшээ багтай тоглоно.
Малайзтай хэсгийн тоглолтод учраа таарахад манай баг 72-57 харьцаагаар хожсон юм. Финалын тоглолт өнөөдөр Монголын цагаар 16:00 цагт эхэлнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх