Орон нутаг, алслагдсан дүүрэгт амьдардаг гэлтгүй хүүхэд бүр тэгш оролцох эрхтэй. Монгол Улсын боловсролын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор Hutli Education-ний хэрэгжүүлж буй “Дэлхий чамайг дуудаж байна” аяныг Монгол Улсын 21 аймгад зохион байгуулах гэж байна.
Төслийн санаачлагчаар Tomujin Academy, Монголын Хүүхдийн Зөвлөл, Лидер сурагч академитай хамтран ажиллаж буй юм. Уг төсөлд хамрагдсанаар дэлхийн топ их сургуулиудад тэнцэх, тэрбум төгрөгийн тэтгэлгээр АНУ-д суралцах, IELTS, TOEFL, SAT шалгалтад бэлдэх зэрэг олон мэдээллийг авах боломжтой.
Хамрах хүрээ: ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид
Хураамж: 5000 төгрөг (Дэлхий рүү хөтөлье санд хуримтлагдаж хүүхдүүдэд боловсролын туслалцаа үзүүлэхэд зарцуулах болно)
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/hutliedu/posts/1127660188151960
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх