Монгол хэл бичгийн шалгалтыг маргааш зохион байгуулна


Э. Оргил | YOLO.MN
2022-08-19

Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02, тавдугаар сарын 07-нд тус тус зохион байгуулсан. Хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид наймдугаар сарын 20-ны 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс зарлав.

Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг авах болсон юм.

Шалгуулагч шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар шалгалтын материал дээр ажиллана. Улаанбаатар хотын шалгалтыг  Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулах юм байна.  Суудлын хуваарийг ЭНД дарж, регистрийн дугаараар нэвтрэн харна уу.  

#Боловрол #ЭЕШ