“Хааны нар”, “Зүгээр дээ, энэ бол хайр” кинонуудаараа бид бүхэнд хэдийнээ танил болсон өдгөө 41 настай Солонгосын алдарт жүжигчин Gong Hyo Jin, өөрөөсөө 10 насаар дүү Америк гаралтай дуучин Kevin Oh-тай үерхэж байгаа төдийгүй, энэ онд хуримаа хийнэ гэх мэдээлэл дөрөвдүгээр сарын 1-нд Солонгосын хэвлэл мэдээллүүдээр цацагдаж, фенүүд болон к-драма үзэгчдийг гайхшруулсан.
Тэгвэл тун удалгүй жүжигчин бүсгүй гэрлэхээр болсон тухай түүний харьяалагддаг SOOP Management энтертайнмент ийн хэлжээ.
"Сайн байна уу, SOOP Management байна.
Жүжигчин Gong Hyo Jin-тэй холбоотой мэдээ хүргэх болно.
Gong Hyo Jin болон Kevin Oh нар гэр бүл болох гэж байна.
Хосуудын хүсэлтийн дагуу хуримыг 10 дугаар сард ойр дотны гэр бүл, танилуудын хүрээнд хийхээр боллоо. Бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй тул та бүхэн ойлгож өгөөрэй.
Бас тэдэнд баяр хүргэж, хайрлаарай.
Баярлалаа."
Сонирхуулахад жүжигчин бүсгүй маань өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр болсон жүжигчин Son Ye Jin-ий шидсэн баглаа цэцгийг авсан билээ.
Хосууддаа баяр хүргэе.
Эх сурвалж: Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх