Дасгал хийхдээ арьсаа арчлах нь чухал уу? гэвэл мэдээж ТИЙМ. Ялангуяа та дасгал хийхдээ будагтайгаа хийдэг юм биш биз. Тэгвэл нүүрний будгаа арилгахгүйгээр дасгал хийх нь таны арьсыг асуудалд оруулж мэднэ. Арьс арчилгаа ч бас спорт юм шүү залуус аа.
Дасгал хийхийн өмнө нүүрний будгаа арилгаж хэвшээрэй
Нүүрний будгаа арилгахгүйгээр дасгал хийвэл таны арьсны нүх бөглөрөх болно. Учир нь дасгал хийх үед биеийн температур нэмэгдэж хөлс ихээр ялгарах учир арьсны нүх томордог. Ингэснээр орчны тоосонцор болон нүүрний будаг хөлстэй холилдон арьсны нүх рүү орж бөглөрдөг аж. Батга гарах эрсдэлийг бууруулахын тулд будгаа арилгаад дасгал хийж байгаарай.
Дасгал хийсний дараа нүүрээ угаа
Энэ бол дасгал хийсэн хүн бүрийн заавал бүр ҮРГЭЛЖ, ҮРГЭЛЖ хийж байх ёстой зүйл юм. Дасгал хийх явцад хуримтлагдсан бактери хөлсний үлдэгдлийг цэвэрлэх нь маш чухал. Ингэснээр хацрын судас хагарахаас сэргийлэхээс гадна арьсыг хурдан хэвийн температурт нь оруулахад тустай.
Дасгал хийхийн өмнө ба дараа хүйтэн ус уух
Хүйтэн ус уудаг хүмүүс ямар спортоор хичээллэдгээс үл хамааран ядарч туйлдахгүйгээр удаан дасгал хийх боломжтой байдаг гэсэн судалгаа бий. Мөн хүний биеэс хөлс ялгарах үед арьсны нүх сүв өргөсдөг. Тиймээс та арьсныхаа нөсөө толбыг багасгахын тулд нүүрээ угаахдаа хүйтэн ус хэрэглэж заншаарай.
Дасгал хийснийхээ дараа 30 минут шүршүүрт орохгүй хүлээх
Дасгал хийснийхээ дараа шууд шүршүүрт орж болохгүй. Орсон тохиолдолд булчин чангарах, толгой эргэж ухаан алдах эсвэл цусны судас өргөсөж зүрхний шигдээс болох эрсдэлтэй. Тийм учраас ядаж 20-30 минут сунгалт хийж булчингуудаа амрааж байж шүршүүрт орохыг зөвлөх байна.
Дасгал хийсний дараа арьсаа чийгшүүл
Дасгал хийх үед арьс чийгээ алдаж эхэлдэг. Тиймээс та дасгал хийсний дараа арьсаа заавал чийгшүүлж байх ёстой.
Эх сурвалж: Korea Portal
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх