БНСУ-ын Харилцаа холбооны хорооноос ТикТок платформд ихээхэн алдаршаад буй Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны сурталчилгааны дууг хориглоно гэв.
Тодруулбал Ким Жон Уныг магтан сайшааж, алдаршуулсан өнгө аястай тус дуу нь БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж байгаа хэмээн тайлбарлажээ.
Хуульд заасны дагуу Өмнөдөөс Хойд Солонгосын Засгийн газрын вэбсайт, хэвлэл мэдээлэлд нэвтрэх эрхийг хязгаарладаг бөгөөд тус улсын дэглэмийг дэмжсэн үг хэллэг ашиглах, үйлдэл гаргавал шийтгэл хүлээдэг аж.
Өнгөрсөн сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны сурталчилгааны дуу олон нийтэд цацагдсанаас хойш залуучуудын ихээр ашигладаг ТикТок платформд алдаршаад буй.
"Ким Жон Уныг магтъя, түүний төлөө дуулъя, аугаа удирдагч" хэмээн дуулах тус дууг олон улсын хэрэглэгчид ТикТокын бичлэгтээ ашиглах болсон. Зарим хэрэглэгч энэ дуу фитнессийн дасгал, гэрийн даалгавраа хийхэд нь тус болдог гэсэн бол зарим нь Испани, Францын хуучны дууг санагдуулам хэмнэлтэй гэсэн байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх