Монгол улсын Сагсан Бөмбөгийн шигшээ баг анх удаа шинэ өнгө төрх бүхий Маскот дүртэй боллоо


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монгол улсын Сагсан Бөмбөгийн шигшээ баг анх удаа шинэ өнгө төрх бүхий Маскот дүртэй боллоо. Уг дүрийг BlueWolves гэж нэрлэж байна. Энэхүү нэрээр манай улсын шигшээ баг олон улсын Сагсан Бөмбөгийн ертөнцөд аль хэдийнээ танигдсан билээ.

Талын Монголчуудын эрч хүч эрэмгий дайчин чанарыг бэлгэдэл болсон хөх чонын өнгө дүрсийг сонгосон нь шигшээ багийн сүнс, үнэт зүйлийг агуулсан шинэ уур амьсгал, бахархал бий болгох зорилготой байна. BlueWolves Маскотын хөгжүүлэлтийн ажлын хүрээнд:

  • Poses (Хөдөлгөөн бүхий 2d зургууд)
  • ArtToys 20ш
  • Giant ArtToy (2,20м өндөр) тус бүр хийгдээд байна.

Сагсан бөмбөгийн маскот дүр нь уг спортын хорхойтон сонирхогчдын дотны анд мэт алдаршиж, баг хөгжөөн дэмжигчдийг илүү ойртуулдгаараа онцлог билээ. Мөн  олон улсад Giant Art Toy  хэлбэрээр төдийлөн байдаггүйг гэдгээрээ онцлог болж байна.

Эх сурвалж: Nomad Toys

#Маскот дүр #Сагсан Бөмбөгийн шигшээ