2019 онд бүтээгдсэн дэлгэцийн уран бүтээлүүд болоод тэдгээрийн кино урлагийн салбарт авчирсан ахиц дэвшил, амжилт бүтээлийг үнэлэн хүндэтгэхээр 26 дахь удаагийн Screen Actors Guild Awards буюу SAG шагнал гардуулах ёслол энэ сарын 19-ний өдөр болж өндөрлөлөө.
Шинэ үеийн болоод кино урлагийн салбарт аль хэдийн нэрээ тамгалж алдаршсан олон жүжигчин, найруулагчид цугласан энэ оройн дурдахгүй өнгөрч боломгүй үйл явдлын нэг нь ‘Parasite’ кино “Шилдэг баг” шагналыг хүртсэн явдал байв.
“Алиалагч үгүй хошин шог, хорон санаат үгүй эмгэнэл” хэмээн найруулагч нь тодорхойлсон “Parasite” хэмээх кино нь 2019 оны тавдугаар сарын сүүлээр олны хүртээл болсон бөгөөд өмнөд Солонгосын алдарт найруулагч Bong Joon Ho-гийн ээлжит нэгэн гайхамшиг билээ. Баян ба ядуу амьдралын ялгаа, капитализмыг тун онцгой хийгээд ухаалгаар харуулсан энэхүү кино 132 минутын туршид үргэлжилдэг.
Инээд, гуниг, уур уцаар, айдас гээд бүхий л мэдрэмжийг хослон мэдрүүлж, киноны туршид "Цаашид яах бол?" гэсэн догдлолыг төрүүлж чадсан энэхүү бүтээл Азийн кино урлагийг дэлхийн тавцанд гаргаж чадсан юм. Тэд энэ оны “Алтан Бөмбөрцөг” наадмаас “Шилдэг Гадаад Кино” шагналыг хүртээд зогсохгүй “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд “Шилдэг Найруулагч”, “Шилдэг Кино Зохиол”, “Шилдэг Зураглал”, “Шилдэг Гадаад Кино” зэрэг нийтдээ зургаан төрөлд нэр дэвшээд байгаа юм.
“Алтан Бөмбөрцөг” наадмын үеэр найруулагч Bong Joon-Ho шагнал гардан авахдаа “Хадмал орчуулга гэх ганцхан инчийн хязгаарыг давж чадвал илүү гайхалтай олон кинотой танилцах болно” хэмээн хэлсэн нь кино сонирхогчдыг хэсэгтээ шуугиулаад байсан. Ганцхан өгүүлбэр хэдий ч бусад орны бишрэм кино, дэлгэцийн бүтээлүүд зөвхөн хэлний ялгаанаас болж хүртэх ёстой амжилтдаа хүрч чадахгүй буйг ойлгуулаад амжсан.
Гэвч энэхүү заагийг бага багаар ч болтугай эвдэн урагшилж буй энэхүү киног та ч бас үзэж амжаагүй бол сонирхоод нэг үзээрэй. Ямар нэгэн трейлэр, ярилцлага, тайлбар гээд энэхүү кинотой холбоотой юуг ч үзэлгүйгээр шуудхан л киногоо үзэхийг зөвлөж байна. Гайхалтай зураг авалт, маш олон нарийн деталь хийгээд симболизмуудаар дүүрэн тул сайн анхаарч үзээрэй.
Энэ оройн бас нэгэн онцлох явдал нь яахын аргагүй жүжигчин Joaquin Phoenix “Шилдэг Жүжиглэлт” шагналыг “Joker”-н дүрээр авсан явдал байсан бөгөөд тэрээр шагналаа гардан авахдаа өмнөх Joker-н дүрээр алдаршсан жүжигчин асан Heath Ledger-ийг дурдан, хүндэтгэл үзүүлсэн юм.
Харин эмэгтэй “Шилдэг Жүжиглэлт” шагналыг Renee Zellweger Америкийн алдарт жүжигчин, дуучин “Judy Garland”-н амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Judy” киноны гол дүрээр хүртжээ.
Үүнээс гадна “Шилдэг Эрэгтэй Туслах Дүр” шагналыг жүжигчин Brad Pitt “Once Upon In Hollywood” киногоороо хүртсэн бөгөөд шагналаа авчихаад хамгийн түрүүнд “Үүнийг би Tinder /Танилцах сайт/-ийнхээ танилцуулах хэсэгт бичих хэрэгтэй байх” хэмээн хошигноод амжсан юм.
Харин түүний хуучин эхнэр, үзэсгэлэнт Jennifer Aniston “Цуврал бүтээлийн Шилдэг Эмэгтэй Жүжигчин” шагналыг “The Morning Show” цувралаараа хүртсэн бөгөөд тэднийг ахин хамтад нь харах гайхалтай байсныг дурдах хэрэгтэй биз ээ.
Ингээд та бүхэнд энэ үдшийн шагналын эздийн бүтэн жагсаалтыг хүргэж байна.
"ШИЛДЭГ КИНО БАГ"
"ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР"
"ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР"
"ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР"
"ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР"
"ЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН ШИЛДЭГ КИНО БАГ"
"ЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН"
"ЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН"
"КОМЕДИ ЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН ШИЛДЭГ КИНО БАГ"
"КОМЕДИ ЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН"
"КОМЕДИ ЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН"
"ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН"
"ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН"
"ШИЛДЭГ ОРЛОН ТОГЛОГЧДЫН БАГ"
"ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛЫН ШИЛДЭГ ОРЛОН ТОГЛОГЧДЫН БАГ"
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх