Жүжигчин, дуучин Kang Tae Oh "Extraordinary Attorney Woo" кинонд Ханбада хуулийн фирмийн эелдэг, халамжтай ажилтан Lee Junho-гийн дүрд тоглож буй бөгөөд түүний бодит байдал нь ч кинон дахь дүртэйгээ адил гэдгээрээ хүмүүсийг гайхшруулж буй аж.
Жүжигчдийн The Swoop сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр жүжигчин Kang Tae Oh, Park Eun Bin, Kang Ki Young (Jung Myung Suk-ийн дүрд тоглож буй) нараас "Та бүхэн жүжигчдийн хамгийн сэтгэл татам гурван зүйлийг нэрлэнэ үү" хэмээн хүссэн байна.
Kang Tae Oh жүжигчин Park Eun Bin-ийг "Хүмүүсийг өөртөө донтуулахуйц, сэтгэл татам, хөөрхөн" гэж тодорхойлсон бол Kang Ki Young жүжигчин Kang Tae Oh-г "cool, тэнэг, галзуу" гэж хэлсэн гэнэ. Харин Park Eun Bin хослон тоглож буй гол дүрийн жүжигчин Kang Tae Oh-г "сайхан ааштай " бас "тайван, илэн далангүй, харилцахад хялбар" гэж тодорхойлжээ.
Доорх бичлэгүүдээс тэдний хамтлаа хэрхэн хөгжилдөж буйг харж болно.
Park Eun Bin, Ханбада-гийнхан болон тэдний үйлчлүүлэгчдийн хамт 500 жилийн настай модыг харахаар уул руу авирч байгаад унасан хэсэг дээр Kang Tae Oh түүнийг босоход нь тусладаг. Зураг авалтын ард Kang Tae Oh Park Eun Bin-ий хувцасны шороог арчиж, үснээс нь ямар нэг зүйлийг түүж байгаа нь камерын дуранд өртжээ.
Тэд хөөрхөн биш байна гэж үү?
Kang Tae Oh-гийн зураг авалтын ард гаргаж буй сэтгэл хөдөлгөм үйлдлүүд нь түүний эелдэг зан чанарыг харуулж буй бөгөөд энэ нь түүний кинон дээрх дүрийг ч илүү дур булаам болгож байгаа байх.
Кино зураг авалтын арын бичлэгийг бүрэн эхээр нь эндээс үзээрэй.
Эх сурвалж: Koreaboo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх