"Үүнийг ярихад эрт ч БИ ТҮҮНД САЙН, яах вэ?"


Үжин | YOLO.MN
2016-08-12

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Үүнийг ярихад эрт ч би түүнд сайн, яах вэ?

Одоо яасан нь дээр вэ гэдгийг мэдэхгүй байна. Би үүнийг яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна.

Сайн байна уу? Өдрийн мэнд. Намайг А гэдэг би одоо 13 настай. Би Японд амьдардаг. Энд их олон хүүхдүүд бий. Би энд өнгөрөгч есдүгээр сард ирсэн юм л даа. Тэгээд анх ирээд л Ш... гэгчид сайн болчихсон. Гэхдээ арай л эрт байх гэж бодогддог. Ш... надад их таалагддаг. Тэр Япон хүн л дээ. Энэ шохоорхол байж магадгүй ч би тэрэнтэй үерхмээр байна. Гэхдээ тэр дандаа өөр охидуудтай ярьдаг. Над руу харж ч байгаагүй байх. Би гуравхан үгийг хэлж чадахгүй 9 сар болж байна. Одоо яасан нь дээр вэ гэдгийг мэдэхгүй байна. Би энийг яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна туслаач sad

ЗӨВЛӨМЖ: Та хоёрын дунд найз, нөхдийн энгийн холбоо үүсэх магадлалтай

Тэр хөвгүүнтэй ярилцдаг болж, түүний талаар илүү ихийг мэдсэний дараа тэр хөвгүүн ямар ямар шинж чанар онцлогтой хүн болох нь чамд илүү тодорхой болно шүү дээ.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан  захидал бичсэнд баярлалаа.

Гадаадад амьдарч байгаа хүмүүс нэн түрүүнд тухайн амьдарч байгаа улсын хэлээр маш сайн ярьдаг бас ойлгодог болох хэрэгтэй. Мэдээж хүмүүс бие биенийгээ илүү сайн мэдэж, ойлгодог болохын тулд хамгийн түрүүнд харилцаа үүсгэж, өөрийн болон түүний сонирхол, дуртай дургүй зүйл мөн таалагддаг болон таалагддаггүй зүйлийн талаар үзэл бодлоо солилцож байж өөрийгөө бас нөгөө хүнээ ойлгоно шүү дээ.

Үүний тулд өөрийгөө дайчилж япон хэлээ сайжруулахад цаг зав гаргаарай. Япон хэлийг маш сайн сурсаны дараа тухайн хөвгүүний улсын соёл, түүх, онцлогийн талаар ярилцаж эхэлсэнээр та хоёрын дунд найз, нөхдийн энгийн холбоо үүсэх магадлалтай. Тэр хөвгүүнтэй ярилцдаг болж, түүний талаар илүү ихийг мэдсэний дараа тэр хөвгүүн ямар ямар шинж чанар онцлогтой хүн болох нь чамд илүү тодорхой болно шүү дээ. Тиймээс яаран шийдвэр гаргахаасаа өмнө харилцаа үүсгэхийг илүүд үзэх хэрэгтэй шүү. Танд амжилт хүсье.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers