Дебют хийхээсээ өмнө фото модел байсан айдолуудтай танилцах уу?


Б.Дариа | YOLO.MN
2022-08-31

Дебют гэдэг бол Солонгосын жүжигчид болон дуучдын кино урлаг, дуу хөгжмийн салбарт хөл тавьж буй анхны гарааг илэрхийлдэг билээ. Дуучдын хувьд ихэвчлэн анхны уран бүтээл байдаг бол жүжигчдийн тухайд бага хэмжээний бичлэг, кино гэлтгүй аль аль нь тэдний анхны бүтээл болох юм. Гэхдээ зарим жүжигчид бүр түүнээс ч өмнө “хагас дебют” хийсэн байдаг.  

Хагас дебют гэдэг нь албан ёсоор уран бүтээлд дүр бүтээхээсээ өмнө загвар өмсөгч эсвэл фото моделоор ажиллаж байсан айдолуудыг хэлж болох ба тэдний энгийн, үзэсгэлэнтэй төрх буусан байдаг. Ингээд энэ удаад тэдгээр албан ёсоор дебют хийхээсээ өмнө фото моделоор ажиллаж байсан айдолуудтай танилцацгаая.

Suzy

Гайхах хэрэг байгаа гэж үү? Suzy Miss A хамтлагт дебют хийхээсээ өмнө дунд сургуульдаа хувцасны дэлгүүрийн зар сурталчилгааны зурагт авалтад оролцдог байжээ. 

Kim Go Eun

Жүжигчин Kim Go Eun ч бас жүжигчнээр албан ёсны дебют хийхээсээ өмнө загвар өмсөгчөөр ажиллаж байсан.

Han So Hee

Өсч яваа залуу жүжигчин Han So Hee mixxmix хувцасны дэлгүүрт фото моделоор ажилладаг байсан ба тэр үедээ ч хөөрхөн царайгаараа шуугиулаад амжжээ.

Hyomin

Hyomin T-ara-д дебют хийхээсээ өмнө ч үзэсгэлэнтэй төрхөөрөө алдартай байсан. Тийм ч учраас албан ёсоор дебют хийхээсээ өмнө загвар өмсөгчөөр ажилладаг байжээ.

Ong Sung Woo

Ong Sung Woo-д хийж чадахгүй зүйл байна уу? Ong маань загвар өмсөгчөөр ажиллаж байсан ч үүнийгээ түүний санахгүй хүсдэггүй зүйлийн нэг гэж хэлсэн юм.

Kim Soo Hyun

Царайлаг, өндөр Kim Soo Hyun-г алдаж болно гэж үү?

Kim Dami

Хүн бүрийн дуртай Itaewon Class киногоор алдаршсан Kim Dami жүжигчин ч дебют хийхээсээ өмнө моделоор ажиллаж байжээ.

Kim Se Jung

Дуулах, бүжиглэхээс эхлээд жүжиглэх хүртэл бүгдийг хийж чаддаг Kim Se Jung-ий бас нэгэн нуугдмал авьяас загвар өмсөх байсан гэнэ.

Хичээвэл хэнд ч боломж бий гэдгийг тэд харуулжээ. Хүсэл зорилгодоо тууштай байж алдаршсан тэд үнэхээр шаргуу ажилласан байх даа. 

Эх сурвалж: Allkpop

#Оддын тухай