Ким Кардашиан, Пит Дэвидсон нарын салсан жинхэнэ шалтгаан юу вэ?


Б.Дариа | YOLO.MN
2022-08-10

Хэдхэн өдрийн өмнө Ким Кардашиан, Пит Дэвидсон нар есөн сар болзосны эцэст салж буйгаа мэдээлсэн. Дэвидсон одоогоор Австралид Орландо Блумтай хамтран инээдмийн киноны зураг авалтад орж байгаа. Харин дөрвөн хүүхэдтэй, олон бизнес эрхэлдэг завгүй Кардашианд тэдний хоорондын зай дэндүү хол санагдсан учраас салсан тухайгаа хэлсэн. Гэвч Entertainment Tonight-д хандсан эх сурвалжийн хэлснээр тэдний "хайрын оч” унтарсан учир хоёр тийш болсон гэж мэдээлжээ.

Эх сурвалж үргэлжлүүлэн “Ким хэлэхдээ Питийг Каньегаас тэс өөр хүн юм шиг санагдсан, яг л эсрэг туйл мэт... Эхэндээ энэ нь түүнд таалагдсан ч тэд хамтдаа байх тусам илүү тохирохгүй гэдгээ мэдсэн. Ким одоохондоо түүнтэй эргэн нийлэх хүсэлгүй байгаа" гэсэн байна.

Тэд Кардашианыг Saturday Night Live шоуны хөтлөгчөөр ажиллаж байхад зураг авалтын үеэр Диснейн Аладдин, Жасмин хоёрын дүрд тоглон үнсэлцсэнээр харилцаагаа эхлүүлж байсан. Эхэндээ тэд энгийн харилцаатай мэт байсан ч олны өмнө ил гарч, бүр Met Gala-д хамт оролцож олон нийтийг шуугиулсан юм.

Хоёр хоногийн өмнө бас нэгэн эх сурвалж "US Weekly"-д "Ким, Пит хоёр байнга харилцаж байгаа" гэж хэлээд амжжээ. Мөн эх сурвалж "Пит Кимийг үргэлж инээлгэж, ярилцаж, өдөр болгон баярлуулах дуртай. Тэд хэзээ ч харилцаагаа таслахгүй байх” гэсэн байна.

Тэдний хайр сэтгэл үнэхээр хөрсөн гэж үү? Эсвэл тэд салсан ч харилцаагаа хэвээр хадгалаж үлдсэн болов уу? Эх сурвалжуудын хэнийх нь зөв юм бол?

 Эх сурвалж: Cosmopolitan 

#Оддын тухай