Дэлхийн хамгийн хөгшин аварга панда нас баржээ


Э.Ганбаяр | YOLO.MN
2022-08-03

Дэлхийн хамгийн хөгшин аварга панда Ан Ан 35 насандаа таалал төгслөө. Хонгконгийн Ocean Park-ийн мэдээллэснээр энэхүү панда нь амьдралынхаа ихэнх хугацааг Ocean Park-д өнгөрүүлсэн бөгөөд 35 жил буюу ойролцоогоор хүний 105 нас хүржээ. Ан Ан 1986 онд төрсөн бөгөөд 1999 оноос Хятадын засгийн газраас Хонгконг-д бэлэглэсэн Жиа Жиа пандатай хамт Ocean Park-д амьдрах болсон юм. Жиа Жиа 2016 оны аравдугаар сарын 16-нд нас барсан ба мөн л хамгийн хөгшин аварга панданы нэгээр тооцогддог байв.

Ан Аны биеийн байдал сүүлийн долоо хоногуудад эрчимтэй муудаж, биеийн хөдөлгөөн, хоолны дуршил буурсныг асрагч нар нь анзаарсан байна.

Хятадын байгаль хамгаалах газар мөн судалгааны төвтэй зөвлөлдсөний эцэст Ан Ан-д эмчилгээгүй болсон өвчтөнийг ямар нэг өвдөлт зовлонгүй үхүүлэхэд хэрэглэдэг эвтанази хийх хүнд шийдвэр гаргасан байна. 

“Бидэнд Ан Ан болон Жиа Жиа нарыг асрах боломж олгосонд үнэхээр их баярлалаа. Тэднийг манай паркад авчирснаас хойш бидэнд урам байгаль, экосистемийг хамгаалах урам зориг өгч мөн гадны элч төлөөлөгчдийг манай паркад зочлох шалтгаан болсон” хэмээн Ocean Park корпорацийн захирал Паоло Понг хэллээ.

Нийгмийн сүлжээгээр хүмүүс хайрт баавгайдаа эмгэнэл илэрхийлсээр байна.

Паоло Понг “Ан Ан бол манай паркийн гэр бүлийн үнэ цэнтэй гишүүн байсан төдийгүй парк минь түүнтэй хамт өсч хөгжсөн. Тэр нутгийн иргэд, жуулчидтай хүчирхэг холбоо хэлхээ тогтоосон. Тэр бидэнд маш олон сайхан дурсамж үлдээсэн байна. Түүний овсгоо самбаатай, томоогүй занг маш их санана даа.”

Эх сурвалж: abcnews

#Мэдээ