Хэн нэгэн чамаас “Яагаад К-драма үздэг вэ?” гэж асуувал архаг драмачдаас эхлээд хаа нэг үзчихдэг “хальт” үзэгчид маань “Тоолж баршгүй олон шалтгаан байна” гэж хэлэх биз. Тийм үү? Киноны үйл явдал, гол дүрийн жүжигчин чухал хэдий ч тухайн үзэгдлийг чимж өгөх OST-ууд буюу киноны дуунууд тэдгээр шалтгааны нэг болдог. Ингээд бүх цаг үеийн шилдэг к-драма OST-уудтай танилцацгаая.
HWARANG- Even If I Die, It’s You (BTS V&Jin)
BTS хамтлагийн гишүүн V (Kim Tae-hyung) уг кинонд тоглосон бөгөөд soundtrack-ыг нь ч өөрөө дуулсан юм.
GOBLIN- Stay With Me (CHANYEOL, PUNCH)
EXO хамтлагийн Chanyeol болон Punch нарын хамтрал болох уг дуу нь Youtube дээр 300 сая хандалт авсан анхны к-драма OST MV буюу дууны клип болсон юм.
CRASH LANDING ON YOU- Sunset (DAVICHI)
Davichi-г к-драма OST хатан хаан гэдэг билээ. Энэхүү дуу нь гол дүрийн жүжигчдийн хайр дурлалыг төгс илтгэсэн гэдэгтэй маргах хүн үгүй биз.
ITAEWON CLASS- Start Over (GAHO)
Start Over дуу нь 12 дахь удаагийн Melon Music Awards-ын шилдэг OST болсон ба түүнээс гадна олон шагналуудыг хүртэж чадсан.
DESCENDANTS OF THE SUN- This Love (DAVICHI)
Гунигтай хэдий ч романтик, сэтгэл татам киноны хэсгийг энэ дуунаас мэдрэх боломжтой.
MOON LOVERS- Forgetting You (DAVICHI)
Киноны төгсгөлд энэ дууг сонсвол нулимс өөрийн эрхгүй урсдаг даа.
HOTEL DEL LUNA- Another Day (Monday Kiz ft Punch)
Киноны үйл явдал, романтик, уйтгартай мөчүүдийг уг дуунаас мэдэрч, сонсох төдийд л сэтгэл хөдлөх болно.
DREAM HIGH- Dream High
Энэ киног мэдэхгүй хүн гэж бараг л үгүй байх. Тийм үү? Киноны дүр, үйл явдал, дуу гээд л бүхий л зүйл нь бидний сэтгэлд хоногшчээ.
WHAT’S WRONG WITH SECRETARY KIM-Wanna Be (GFRIEND)
Гол дүрүүдийн өхөөрдөм, хөгжилтэй хайр сэтгэлийг мэдрүүлэх дууг санал болгож байна.
WEIGHTLIFTING FAIRY KIM BOK JOO- You & I (Kim Jong Wan)
Адал явдал, инээд хөөр, хайр сэтгэлээр дүүрэн үйл явдалтай драмад яг л ийм хөнгөн мэдрэмжээр дүүрэн дуу тохирно.
STRONG WOMAN DO BONG SOON- Heartbeat (Suran)
Жижигхэн хэр нь биедээ баймааргүй их хүчтэй охины түүхийг үзэж байсан уу? Bong Bong, Min Min нарын хайр сэтгэл хэрхэн өрнөдгийг манай драмачид мэднэ дээ. (Нээрээ манай хоёрын ихрүүд хэр том болсон бол?)
REPLY 1988- Hyehwadong (Park Boram)
“Эцсийн эцэст, саад бэрхшээлийг даван туулахад туслах зүйл бол тархи биш чиний гарнааас атгаж, чамайг явуулахгүй байх хүн юм.”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх