Жүжигчин Брендан Фрейзер илүүдэл жинтэй багшийн дүрээр кино ертөнцөд эргэн ирлээ


Сондор | YOLO.MN
2022-07-27

Холливудын алдарт жүжигчин, “Тарзан”, “Мумми” зэрэг киноны гол дүрээр алдаршсан жүжигчин Брендан Фрейзер нэгэн шинэ дүрээр кино ертөнцөд эргэн иржээ.

53 настай жүжигчин эр  “Халим” хэмээх кинонд ганцаардсан, тарган багшийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ нь түүний 2013 онд "Breakout" киноноос хойшхи анхны гол дүр юм.

Мөн энэхүү кинонд "Stranger Things" киноны жүжигчин Сади Синкийн тоглосон ба тус кино Венецийн 79 дэх кино наадамд нээлтээ хийнэ.

"The Whale" кинонд Чарли (Фрейзерийн дүрд тоглосон) хэмээх англи хэлний багш болон 17 настай охины (Синк) багш шавийн харилцааны тухай өгүүлдэг байна.

Энэхүү сэтгэлзүйн драм киноны найруулагчаар Даррен Аронофски ажилласан ба тэрбээр өмнө нь 2017 онд  Женнифер Лоуренс тоглосон “Ээж” кинонд ажиллаж байв.

Фрейзер өнгөрсөн жил Unilad сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уг киног "Таны өмнө харж байгаагүй зүйлийн тухай өгүүлэх болно" гэж тодорхойлжээ.

Брендан Фрейзер сүүлийн 10 жилийн турш "Мөхлийн эргүүл", "Мэргэжилтнүүд", "Хэрэг", "Техасын өсөлт" зэрэг телевизийн олон ангит кинонд тоглосон юм.

1997 онд дэлгэцнээ гарч байсан "Тарзан" кино

Харин кино сонирхогч болон түүний шүтэн бишрэгчид Фрейзерыг уран бүтээлийн гол дүрээр дэлгэцнээ гарч ирэхэд нь баяртай байна.  Зарим нь түүнийг Оскарын шагнал өөд замнал нь одоо эхэлж байна хэмээн тодорхойлов. Энэ талаар твиттерт нэгэн хэрэглэгч "Брендан Фрейзер шагналын дараах хэлэх үгээ олон хувилбараар бэлтгэх хэрэгтэй. Учир нь хэрэв тэр удаад дүрээ сайн гаргасан бол Оскарын шагналыг түүж магадгүй юм" гэжээ.

"Халим" кино 2022 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 10-ны хооронд үргэлжлэх Венецийн кино наадамд нээлтээ хийх бөгөөд энэ оны сүүлээр Америкийн кино театруудаар гарах юм байна.

Эх сурвалж: Today

#Мэдээ