"Blue Dragon Series Awards"-аас онцлох 10 хувцаслалт


Б.Дариа | YOLO.MN
2022-07-20

Sports Chosun анх удааг Blue Dragon шагнал гардуулах ёслолыг зохион байгууллаа. Арга хэмжээнд ирсэн кино урлаг, энтертайнмэнт салбарын одод олны анхаарлыг шууд татсан байна. Энэхүү шагнал гардуулах ёслол нь зөвхөн цуврал киноны шилдүүгийг шарлгаруулахаарааа бусад наадмуудаас онцлог гэнэ.

Ингээд арга хэмжээний үеэр хамгийн сайхан хувцасласан 10 алдартныг тоймлон хүргэж байна.

1.  Jung Ho Yeon

Jung Ho Yeon дэлхийг байлдан дагуулсан "Squid Game" киногоороо алдар нэрт хүрсэн.

Загвар өмсөгч, жүжигчин түүний биеийн харьцаа, дүр төрхийг илүү тодотгосон мөнгөлөг гутал, гялтганасан даашинз үнэхээр содон гайхалтай харагдаж байна.

2. Kim Go Eun

Жүжигчнийг машинаас бууж ирэхэд яг л үлгэрт гардаг гүнж мэт харагдаж байсан юм.

Энгийн хэр нь торгомсог. Гэрэлтэж байгаа биз?

3. Girls’ Generation - Yoona

Yoona анхны Blue Dragon шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хөтлөн явуулсан юм. 

Цагаан өнгийн даашинз түүнийг улаан хивсэн дээр алхахад үнэхээр гайхалтай тодруулж байлаа.

4. DKZ - Jaechan

DKZ Jaechan BL Semantic Error кинонд тоглосноосоо хойш маш хурдан хугацаанд од болж чадсан бөгөөд нэтизенүүд өсөж буй одод маш хурдан найр тавьжээ.

Түүний өмссөн хослол дахь хүрэмнээс цамц хүртэлх оосор нь арга хэмжээний үеэр харагдсан костюмнуудаас тод харагдаж байв. 

5. Jung Hae In

Жүжигчин Jung Hae In  бол царайлаг төрхөөрөө алдартай нэгэн  билээ. 


Хэдийгээр танд энгийн хослол шиг санагдаж болох ч өнгө, зохицол нь жүжигчний дүр төрх, зан чанарыг гэрэлтүүлж байгаа юм. 

6. Choi Yi Hyun

Choi Yi Hyun "All Of Us Are Dead" кинонд тоглосныхоо дараа дур булаам төрх, авъяас чадвараараа олны анхаарлыг маш хурдан татсан. 

Энгэрээ хөндлөн огтолж, бэлхүүс ил гарсан цагаан даашинз өмссөн жүжигчин бүсгүйн энгийн хэр нь эгэл төрх сахиусан тэнгэр шиг харагдаж байв.

7. Im Siwan

Ирсэн олон алдартнуудаас илт энгийн хувцасласан Im Siwan-ы төрх арга хэмжээнд нөлөөлсөнгүй. Айдол, жүжигчний буржгар үс, минималист дүр төрх түүний царайлаг байдлыг дарж чадсангүй.

\

8. EXO - Kai

EXO хамтлагийн гишүүн Kai Gucci хослолоор гангарсан нь түүнийг яг л загварын тайзнаа өмссөн мэт харагдууж байв.

Чимэг хэрэгсэл нь мөн л түүнийг бусдаас ялгаруулж, дүр төрхийг нь дахин тодотгож өгсөн байна.

9. Hyeri

Hyeri хэдийгээр энгийн хар даашинз өмссөн ч үнэхээр дэгжин  байлаа. 

10. Lee Jung Jae

Олон жилийн өмнө Lee Jung Jae Солонгосын телевиз, кино урлагт хөл тавьсан даруйдаа маш хурдан од болон гялалзсан. 2022 онд ч мөн адил хувцаслалтаараа ялгарч байсан юм.

Дараа жилийн ёслолд хэнийг харахыг хүсэж байна?

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай