Долдугаар сарын 20 буюу өнөөдөр Source Music компани LE SSERAFIM хамтлагийн гишүүн Kim Garam-тай байгуулсан онцгой гэрээгээ цуцлахаар шийдсэнээ албан ёсоор зарлав.
Дебютээ хийгээд удаагүй LE SSERAFIM хамтлагийн гишүүн Kim Garam сургуулийн хүчирхийлэл дээрэлхэлтийн хэрэгт орооцолдож олон нийтийн дургүйцлийг төрүүлсээр хэсэг хугацаа өнгөрчээ. Янз бүрийн цуурхал, хуучин ангийнхных нь нийтэлсэн "нотлох баримт"-уудын улмаас LE SSERAFIM дебют хийснээс хойш ердөө 3 долоо хоногийн дараа Kim Garam хамтлагийн үйл ажиллагаанаас түр завсарласан тухайгаа зарласан.
Ингээд түүнтэй байгуулсан гэрээ өнөөдрөөр цуцлагдаж LE SSERAFIM таван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо
Эх сурвалж: Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх