Сэтгэл гутралд автаад эрч хүчгүй байгаад байна уу


Т.Онон | YOLO.MN
2024-12-10

Чи нэг л гутраад сэтгэл санаа тавгүй яваад байна уу. Дааварт бүх нууц байгаа бөгөөд аз жаргалын даавруудаа нэмэгдүүлэхэд амьдрал өөр болно. Тэгвэл аз жаргалын даавар гэж юу юм бол?

Окситоцин, эндорфин, дофамин, серотонин гэсэн дөрвөн даавар байдаг бөгөөд эдгээрийг нэмэгдүүлэх аргуудаас дурдая. Эдгээр аргууд нь тун энгийн ямар ч хүн хийхэд амархан. Хайртай дотны хүнээ тэврэх, хөгжим сонсох, шүршүүрт орох төдийд л бид аз жаргалаа нэмэгдүүлэх боломжтой.

ДОПАМИН ДААВАР

Допамин даавар нь урам зориг, хүсэл тэмүүлэл, суралцах боломж олгож, зорилгоо биелүүлэх, шийдвэр гаргахад нөлөөлдөг. Допамин дааврыг нэмэгдүүлэх аргууд:

  • Тогтмол бясалгал хийх
  • Л-Тирозиноор баялаг хоол хүнс хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  • Төлөвлөгөө гаргаж биелүүлэх
  • Бүтээл хийх

ОКСИТОЦИН ДААВАР

Окситоцин даавар нь хайрлах, харилцаагаа тогтвортой байлгах, өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Окситоцины хэмжээг нэмэгдүүлэх аргууд:

  • Гэр бүлийнхэнтэйгээ ярилцах
  • Хайртай дотны хүнээ тэврэх
  • Дасгал хөдөлгөөн
  • Шүршүүрт орох
  • Гэрийн тэжээвэр амьтнаа тэврэх, илэх
  • Хөгжим сонсох

ЭНДОРФИН ДААВАР

Эндорфин даавар нь бүх төрлийн өвдөлтийг намдаана. Сэтгэл түгшилт, сэтгэл гутралыг бууруулдаг. 
Эндорфины хэмжээг нэмэгдүүлэх аргууд:

  • Бясалгах хийх
  • Хөгжим сонсох, зураг зурах
  • Сунгалтын дасгал хийх
  • Уйлах, инээх
  • Хар шоколад, халуун ногоотой хүнс хэрэглэх

СЕРОТОНИН ДААВАР

Серотонин даавар нь бусдад өөрийгөө илэрхийлэх, бусдад хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмжийг төрүүлдэг. Урагш тэмүүлэх хүч өгдөг.
Серотонин дааврын хэмжээг нэмэгдүүлэх аргууд:

  • Наранд алхах
  • Хайртай дотны хүнээ тэврэх
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Шүршүүрт орох
  • Омега-3-аар баялаг хоол хүнс хэрэглэх

#сэтгэл гутрал #аз жаргалын даавар #зөвлөгөө