Нийтлэлийн өмнөх дугаараар бид дуучин, дуу зохиогч Billie Eilish-ийн тухай болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад Radiohead хамтлагийг онцолж байна.
Radiohead бол 21-р зууны эхэн үеийн хамгийн шилдэг арт-рок хамтлагуудын нэг бөгөөд тэдний стиль жанрыг алтернатив рок гэж тодорхойлдог.
Гэвч дэлхий даяар Radiohead хамтлаг өөрөө хөгжмийн төрөл жанр гэж шуугисаар байна.
Тус хамтлагийн хамгийн алдартай дуу бол “Creep”
“Эхний 5 жил бид хаана ч тоглож чадаагүй, бэлтгэл хийх газар олдвол л цуглардаг байсан” гэж хамтлагийн гишүүн Фил Сэлвэй хэлж байжээ.
Зарим дууны далд утгаас:
Creep
Дууны зохиогч энэхүү бүтээлдээ өөрийгөө мөлхөгчтэй зүйрлэдэг. Өөрөөр хэлбэл сэтгэл татсан тэр нэгэн эмэгтэйн араас гүйж, мөлхөгч адил түүнрүү тэмүүлж буйг илэрхийлнэ. Дууны эхний бадагт ухаангүй дурласан түүндээ хайраа илэрхийлж чадахгүй байгаагаа хэлэх ба тэр өөрийгөө “мөлхөгч, хачин этгээд” гэж бодох болно.
No surprises
Энэ дуу нь амиа хорлосон нэгний тухай дуу юм. Үгс нь түүний амьдралыг ямар аймшигтай байсныг илтгэдэг. Дууны эхэн хэсэгт нүүрстөрөгчийн давхар исэл харин төгсгөлд нам гүм оршихуйн тухай өгүүлэх болно.
Fake Plastic Trees
Уг дууг хамтлагийн гишүүн Thom Yorke-ийн амьдралаас сэдэвлэсэн гэж үздэг. Дууны нэр гол үйл явдалтай холбогдолгүй байж болох ч “хуванцар” гэх үг нь хуурамч, хиймэл, байгалийн бус гэдэг утга илэрхийлдэг. Дуунаас хэт хиймэл зүйлийг бид амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгож, байгалийн, энгийн зүйлсийг сөнөөж байна гэх утгыг ч олж харж болно.
House Of Cards
Тэр юу ч болсон хамаагүй гэж шийдэн хайртай эмэгтэйтэйгээ хамт байхыг хүсэх болно. Хэдий тэр эмэгтэй гэрлэсэн ч түүнээс гэрлэлтээ цуцалж, түүнтэй хамт хаашаа ч хамаагүй зугтахыг гуйдаг.
Эх сурвалж: songmeaningsandfacts
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх