Тикток-ийг app store-оос устга хэмээн шаардлаа


Э.Ганбаяр | YOLO.MN
2022-07-12

Харилцаа холбооны комиссын гишүүн Apple болон Google app store-оос Тиктик-ийг устгахыг шаардлаа. Тодруулбал Хятадаас үүсэлтэй Тикток-ийн толгой компани ByteDance-д хамаатуулан үндэсний аюулгүй байдалдаа санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.

Зургаадугаар сарын 24-нд Харилцаа холбооны комиссын гишүүн Брэндан Карр Apple болон Google-ийн гүйцэтгэх захирал руу илгээсэн захидалдаа “ByteDance Хятадын засгийн газрын хараанд байдаг. Хятадын засгийн газрыг хуулиа дагаж мөрдөхийг шаардаж байна” гэжээ.

Сүүлд BuzzFeed-ийн мэдээний тайланд дурдсанаар ByteDance-ийн Хятад ажилчид АНУ-ын Тикток хэрэглэгчдийн мэдээлэл рүү нэвтэрсэн тохиолдол олон удаа гарсан гэв. Карр мэдэгдэлдээ “Тикток засгийн газартайгаа нийлж хууль зөрчиж байна. Танай компани (Apple, Google) бүх аппликейшнаас хуулийн дагуу ажиллахыг шаардах ёстой” гэжээ.

Apple болон Google энэхүү тайлбар шаардсан хүсэлтэд шууд хариу өгсөнгүй. Харин Тикток компани  BuzzFeed олон нийтийг төөрөгдүүлж байна хэмээн няцаав.

Тикток “Дэлхийн бусад компаниудтай л ижил бидэнд инженерийн баг бий. Бид ажилчдаа нууцлалын гэрээтэй ажилд авдаг, хэрэглэгчийн мэдээлэл найдвартай хяналтад байдаг. Мөн нэвтрэх зөвшөөрөл манай Америк дахь хамгаалалтын багийн хараанд байгаа. Тикток инженерүүдээ АНУ-ын бүс нутгаас гадуур гарсан тохиолдолд ямагт хянаж ажилладаг. Бас Америк хэрэглэгчийн мэдээлэл рүү нэвтрэх зайлшгүй тохиолдол гарвал нэвтрэх эрхийг хатуу чанд хяналт дор олгодог” гэжээ.

Уг мэдэгдэлд BuzzFeed news “Бид өөрсдийн мэдүүлэгт буюу Америк хэрэглэгчдийн мэдээлэлд Тиктокийн Хятад ажилчид нэвтрэх боломжтой байдагт хатуу байр суурьтай байна. Тэр ч байтугай Тикток үүнийгээ засгийн газраараа батлуулсанд баяр хүргэе” хэмээн мэдэгдэв.

АНУ-ын эрх мэдэлтнүүд өмнө жилийн турш Хятадын засгийн газрыг АНУ-ын хэрэглэгчдийн мэдээлэл, үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй явдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн.

Карр-ийн хүсэлтийг авч хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.

“Харилцаа холбооны комисс интернетэд суурилсан зарим үйлчилгээнд буюу app store гэх зэрэгт ямар нэг үүрэг хүлээж ажилладаггүй. АНУ-ын засгийн газрын app store-оосоо Тикток-т хориг тавих хүсэлт шүүхэд очоод гацчихсан байна” гэв. 

BuzzFeed-ийн мэдэгдэлтэй зэрэгцэн Тикток АНУ-аас гаралтай Oracle cloud server лүү Америк хэрэглэгчдийн мэдээллийг шилжүүлсэн байна. Дараа нь өөрсдийн server-т буй Америк хэрэглэгчдийн мэдээллийн нөөцийг устгана гэжээ.

Эх сурвалж: CNN

#Мэдээ