ДУГУЙЛАН: Өв тэгш бие бялдарыг цогцлоогч Спортын гимнастик


Сондор | YOLO.MN
2016-11-18

YOLO.mn сайт нь эцэг эхчүүд, хүүхэд залууст зориулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй спорт клубуудын мэдээллийг цувралаар хүргэж байна.

Манай сурвалжлах багийн зочилсон энэ удаагийн клуб Гимнастикийн төв заал. Энэ удаад спортын гимнастикийн эрэгтэй, эмэгтэй төрлөөр хичээллэж буй хүүхэд багачууд, багш нартай уулзлаа. Спортын гимнастикаар хичээллэдэг мэргэжлийн түвшний 100 гаруй, анхан шатны 100 орчим хүүхэд энэ зааланд бэлтгэл сургуулилт хийдэг.

Уян хатан хөдөлгөөн, гайхалтай өв тэгш бие бялдартай охид, хөвгүүд бид бүхнийг үл анзааран зөвхөн дасгалаа хийж байлаа. Өглөөний ээлжний хичээллэгсдийн хамгийн балчир нь таван настай. Хөдөлгөөний дутагдалд орчихсон, илүүдэл жинтэй хүүхдүүд ч хичээллэх болсон талаар Ц.Алтантөгс дасгалжуулагч ярьсан юм.
 


 

Спортын гимнастикийн эрэгтэйчүүдийн багш Ц.Алтантөгс "Сүүлийн үед хүүхдүүд маш их хөдөлгөөний дутагдалтай, бие нь өвддөг, жингийн илүүдэлтэй болжээ. Хувийн өндөр төлбөртэй сургуулиуд өглөөнөөс орой хүртэл хичээллэдэг атлаа биеийн тамирын заалгүй, хичээл орохгүй байгаа нь харамсалтай.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол анхаардаг шиг эрүүл мэнд, хөдөлгөөнд нь анхаарч энэ талаар судалж байх хэрэгтэй. Ажилдаа түүртээд хүүхдээ хичээлийн хажуугаар нь дугуйлан  сургалтад хамруулахгүй байх шиг байна. Манайд хамгийн холоос явдаг хүүхэд гэхэд Тахилтаас ирдэг" гэв.
 


 

Холбоо барих утас:

    Ц.Алтантөгс-99813123 /Спортын гимнастикийн эрэгтэй төрөл/
    Ц.Ганбаатар- 99978527 /Спортын гимнастикийн эрэгтэй төрөл/
    Л.Оюунтуяа-91001409 /Спортын гимнастикийн эмэгтэй төрөл/
    Э.Оргилмаа 99736595 /Спортын гимнастикийн эрэгтэй төрөл/

    Хаяг: Спортын төв ордоны зүүн талд Гимнастикийн төв заал




















Өмнө нь нийтлэгдсэн Таеквондоны дугуйлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

#Sport #Freetime #Gymnastic