Өдгөө 23 настай Колтон Лоу биеийн жин нь 216 кг хүрэх үед ч өөртөө санаа зовох зүйлгүй, туръя гэх бодолгүй байв.
Харамсалтай нь түүний аавын бие өвдөж, элэг солиулах шаардлагатай болох үед турахаар шийджээ. Учир нь түүний цусны бүлэг, элэг нь аавынхтай нь тохирч байв.
Хэт их идэж, хангалттай хөдөлгөөнгүй байсан Лоу ахлах сургуулиа төгсөхдөө 350 кг жинтэй болсон байв. Анхны ажилдаа орж, өөрийн гэсэн мөнгөтэй болоод өдөр бүр ресторан орж, маш ихээр хооллодог байжээ. Их идэх нь түүний стрессээ тайлах арга хэрэгсэл болжээ.
Лоугийн аав Эдвард элэгний дутагдалд орсон тул элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болов. Түүнийг хагалгаа хийлгэх шаардлагатай өвчтөнүүдийн хүлээлгийн жагсаалтад оруулсан боловч гэр бүл нь хэдий чинээ амьд донор олж чадна төдий чинээ амь насыг аврах мэс заслыг хурдан хийх боломжтой байжээ.
Лоу өөрийнх нь цусны бүлэг аавынхтай нь таардгийг мэддэг байсан тул турахаар эргэлт буцалтгүй шийджээ. Өөрөөр хэлбэл тэр жингээ хасаж аавынхаа амийг аврах маш том зорилготой болов. Зорьсондоо хүрсэн хүү өөрийн элэгнээс аавдаа өгчээ.
Өдгөө Лоу 136 кг-аар турж 89 кг жинтэй болжээ.
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх