Тоёота компани аз жаргалтай эрүүл нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулна


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-07-08

Тоёота Мотор Корпорац 2021 оноос эхлэн эрхэм зорилгоо “Бүгдэд зориулсан аз жаргалыг үйлдвэрлэх” гэж тодорхойлжээ. Тус компани дэлхийн олон улсад Тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд аюулгүй автомашиныг нийлүүлэх замаар аз жаргалтай, эрүүл нийгмийг бүтээнэ гэж итгэдэг.

2013 оноос хойш Үндэсний их баяр наадмын түншээр ажилласан Тоёота Сэйлс Монголиа компани Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисстой хамтран түрүү бөхийн бай шагнал, тусламжийн ажлуудыг хүмүүнлэг болон улс нийгэмд тустай, шаардлагатай хэсэгт чиглүүлэхийг зорьсоор ирсэн.

Харин энэ жил Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, эрүүл мэндийг дэмжих тэр дундаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах зэрэг зорилтуудад тулгуурлан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийг сонгосон байна.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн 283.8 м.кв талбайг тохижуулах юм.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Тоёота Сэйлс Монголиа" ХХК болон "Монгол Контент" ХХК-ийн төлөөллүүд зургаадугаар сарын 29-ний өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

Тоёота Сэйлс Монголиа" компаниас хэрэгжүүлж буй ажлуудыг зохион байгуулах, олон нийтэд түгээх албан ёсны агентлагаар "Монгол Контент" ХХК ажиллаж байна.

Хэдийгээр 2021 онд Үндэсний их баяр наадам тэмдэглээгүй ч түрүү бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд TOYOTA HIACE машиныг ЭХЭМҮТ-д бэлэглэсэн. Хамгийн ачаалалтай ажиллаж буй эмч нар болон эмнэлгийнхнийг найдвартай, аюулгүй унаагаар хангахад Тоёота Мотор Корпорац хувь нэмрээ оруулж байгаа нь энэ юм.

Тухайлбал, өнгөрсөн жил түрүү бөхийн нэрэмжит TOYOTA HIACE машиныг ЭХЭМҮТ-д бэлэглэсэн.

"Тоёота Сэйлс Монголиа" ХХК нь Үндэсний их баяр наадмын түншээр ажиллахаас гадна өнгөрсөн жилээс эхлэн зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг уриалах зорилготой нөлөөллийн ажлуудыг Монгол Контент ХХК, ЦЕГ, Тээврийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

Учир нь 2021 онд улсын хэмжээнд 22.4 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 238 хүн зам тээврийн ослоор амиа алджээ. Зам тээврийн ослын тоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буурсан үзүүлэлттэй харагдаж буй боловч энэ нь цар тахлын үеийн хорио цээртэй холбоотой байх магадлалтай. Зам тээврийн осолд өртсөн хүмүүсийн 91.5 хувь нь хамгаалах бүс зүүгээгүйгээс гадна хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчлүүд гарсаар байгаа юм.

Урин дулаан цаг ирж, иргэд хот суурин газраас орон нутаг руу амарч зугаалахаар явж, зорчих хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотойгоор зам тээврийн ослууд ч дагаад нэмэгддэг. Жолооч хурд хэтрүүлэх, автомашины бүрэн бүтэн байдлаа хангаагүй байх, ядарсан үедээ жолоо барих зэрэг хэд хэдэн шалтгаанаас болж осол гаргадаг. Тиймээс энэ тоог бууруулж, АЮУЛГҮЙ, АЗ ЖАРГАЛТАЙ зорчиход хувь нэмрээ оруулах видео контентыг бүтээх "Аюулгүй, Аз жаргалтай" богино хэмжээний видео контентын уралдааныг хоёр дахь жилдээ зохиож байна.

Өнгөрсөн жилийн уралдааны ялагчид

Уралдаанд энэ жил хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй хамгаалах боломж бий гэдгийг эерэг байдлаар үзүүлэх бөгөөд зөв дадлыг эергээр түгээхийг чухалчилж байна.

Оролцогчдын бүтээлийг 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд 2022 оны долоодугаар сарын 4-7-ны өдрүүдэд ялагчдыг тодруулна. /Өнгөрсөн жилийн уралдааны бүтээлүүдийг энд дарж үзнэ үү/

Түүнчлэн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул болон замын хөдөлгөөний дүрмийн талаар танин мэдүүлэх зорилготой цуврал контентуудыг Монгол Контент ХХК-тай хамтран бэлтгэж байна. Тухайлбал аюулгүйн бүс зүүхийн ач холбогдол, замын хөдөлгөөнд оролцохдоо дадал болгох ёстой үйлдлүүд, аливаа эрсдлээс сэргийлэх зөвлөмжүүдийг видео, фото, текст хослуулан хүргэж байна.

Олон нийтэд хандсан нөлөөллийг ажлын хүрээнд энэ жил аюулгүй байдлаа хангаж, бүсээ зүүхийг уриалсан автомашины 26 мянган ширхэг стикер наалт, хүүхдэд зориулсан 20 мянган ширхэг бугуйвч тарааж буй.

Мөн хүмүүст Аз жаргал аюулгүй байдалтай нь холбоотой гэдгийг сануулж, суудлын бүсээ зүүхийг уриалсан цуврал фото сурталчилгааг хүргэж эхэлсэн.

Хайртай хүүхдүүдийнхээ инээдийг харж, ханийнхаа халамжийг мэдрэх үедээ бид аз жаргалаар дүүрдэг. Эрүүл энх, тэдэнтэйгээ хамт байхдаа л үүнийг мэдэрдэг. Тэдний тэврэлт бол аз жаргал бас хамгаалалт юм. Болзошгүй аюулаас сэргийлж, суудлын бүсээ бүслээрэй. Бид аз жаргалаа ХАМГААЛЖ чадна.

#Мэдээ