Girls’ Generation хамтлагийн гишүүдийн шинэчлэгдсэн MBTI


Б.Дариа | YOLO.MN
2022-07-07

MBTI гэж юу болохыг өмнөх нийтлэлүүдээрээ танилцуулсан билээ.  Ямар төрлийн интроверт, экстраверт болохоо тодорхойлж хараахан амжаагүй бол ЭНД бас ЭНД дарж шинжээрэй. 

Энэ удаа К-попын домгуудын нэг, Үндэсний охидын хамтлаг SNSD буюу Girls’ Generation хамтлагийн гишүүдийн шинэчлэгдсэн MBTI зан чанарыг танилцуулах болно.

Soshi өмнө нь ийм төрлийн зан чанарын тест өгч байсан ч Yoona оролцож чадалгүй үлдсэн юм. Тэгвэл саяхан тэд 15 жилийн ойн хүрээндээ хийж буй өөрсдийн реалити шоу болох Soshi Tam Tam-д шинэчлэгдсэн зан чанарын төрлүүдийг дэлгэжээ. Гишүүн бүрийн зан чанарын төрлүүд олон жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг харуулъя.

Та тэднийг хэр сайн мэдэх вэ?

1. Sunny – ISTJ

Sunny урьдын адил гишүүдийн үргэлж найдаж, итгэж болох ISTJ нэгэн хэвээр байна.

2. Yuri - ENFP

Yuri өмнө нь ENFJ байсан ч одоо бусадтай харилцахдаа хэзээ ч алдаа гаргадаггүй найрсаг, бүтээлч ENFP болжээ.

3. Sooyoung - ISTP

Sooyoung өмнө нь ESTP буюу экстраверт байсан боловч одоо ISTP интроверт болсон гэнэ.

4. Hyoyeon – ISTJ

Hyoyeon Sunny-н нэгэн адил гишүүдийн итгэл найдвар байж чадах ISTJ юм.

5. Tiffany – INFJ

Sooyoung-тэй адилхан Tiffany өмнө нь экстраверт байсан ч одоо эсрэгээсээ интроверт болсон гэнэ шүү.

6. Taeyeon – INFJ

Өмнө нь Taeyeon тест өгөхөд хоёр төрлийн зан чанартай гэж гарсан бол одоо илүү INFJ нэгэн болсон байна.

7. Seohyun – ENTJ

Seohyun хайрцагнаас гадуур сэтгэж, ажлаа гайхалтай амжуулж чаддаг, халширдаггүй ENTJ хэвээр байна.

8. Yoona – ESTP

Yoona амьдралаа үргэлж сонирхолтой байлгаж чаддаг эрч хүчтэй ESFP юм.

Тэдэнд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай