Жолооч таны аялалд гарахдаа заавал авч явах зүйлс


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-07-06


- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

Орон нутагт, хол замд гарах гэж байгаа жолооч автомашины бүрэн бүтэн байдлаа шалгаж, бэлдэх нь нэн түрүүнд хийх ёстой чухал ажил юм.

Түүнчлэн орон нутгийн замд засвар, үйлчилгээний төвүүд ховор учраас хэрэг болох багаж хэрэгсэл, нөөцөө бэлдэх шаардлагатай.

Аялалд гарахдаа бэлдэх зүйлс:

ТАТЛАГА

Автомашин эвдэрч эсвэл бензин дуусаад чирэх хэрэгтэй болоход, бартаа садаанд дугуй хий эргэж, шаварт суусан машиныг татан гаргахад татлагатай байх шаардлагатай.

ХҮРЗ

Аяны бартаат замд машины дугуй шавар, элсэнд шигдэх зэрэг бэрхшээл тохиолдоход хүрз хэрэглэх үе гардаг.

ГУРВАЛЖИН ТЭМДЭГ

Машиныхаа эвдрэл гэмтлийг засах, аливаа ослын үеэр зам дээр зогсож байгаа үед анхааруулах гурвалжин тэмдгийг байршуулах зайлшгүй шаардлагатай.

АНХНЫ ТУСЛАМЖИЙН ХАЙРЦАГ

Автомашин болон айл гэрт байх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг нь анхны тусламжийн хайрцаг юм. Үүнийг зөвхөн холын замд гарахдаа гэлтгүй байнга авч явах шаардлагатай. Анхны тусламжийн цүнх, хайрцаг нь ус, чийг, тоос химийн бодис нэвтрэхээргүй битүү байх ёстой. Мөн тухайн нөхцөлд шаардлагатай үед хэн ч анхны тусламжийн хайрцгийг хэрхэн хэрэглэх, хаанаас авахаа мэддэг байх хэрэгтэй. Хайрцагт боолт, хөвөн, нэг удаагийн бээлий, шархны наалт, яаралтай тусламжийн хөнжил, мохоо үзүүртэй хайч, гурвалжин алчуур, даралтын аппарат зэрэг зүйлс багтдаг.

НӨӨЦ ДУГУЙ

Замд удаан явсан, олон жил болсон дугуй хатах, язрах, хагарч буудах аюултай. Мөн замын бартаа саадаас шалтгаалан хагарах эрсдэлтэй тул нөөц дугуй заавал авч яваарай.

ДАНХРААД

Аян замд дугуй солих, машины доод эд ангийг шалгаж, эвдрэл гэмтэл засах тохиолдолд зориулалтын данхраад нэн шаардлагатай. Машиныг хөндийлөн өргөж тулах энэхүү төхөөрөмж нь жолооч нарын бүхээгт заавал байх ёстой багаж юм.

ТҮЛХҮҮР БАГАЖ

Түлхүүр багажгүйгээр дугуй солих боломжгүй. Машиныхаа эд ангид тохирсон хэт олон биш ч хэрэгтэй чухал түлхүүр багажаа авч яваарай.

ГАЛЫН ХОР

Жолооч гэлтгүй зорчигчид аливаа болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлж явах хэрэгтэй. Эрдслийг тооцож галын хороо холын замд гэлтгүй машинд тогтмол авч явах нь зүйтэй. Галын хор, яаралтай тусламжийн хайрцаг зэргийг хүний нүдэнд ил, гарт ойр байрлуулах хэрэгтэй.

ГАР ЧИЙДЭН

Гар чийдэнг зөвхөн шөнийн цагаар ашигладаг гэж үүд бодоорой. Өдрийн цагаар автомашины доод эд ангийг үзэх, дугуйн дотор талыг шалгах зэрэг гар чийдэн хэрэг болно шүү.

Гар чийдэнг зөвхөн шөнийн цагаар ашигладаг гэж үүд бодоорой. Өдрийн цагаар автомашины доод эд ангийг үзэх, дугуйн дотор талыг шалгах зэрэг гар чийдэн хэрэг болно шүү.

#Мэдээ