Солонгосчуудын энтертайнмент салбарт хэзээ ч буцаж ирэхийг нь хүлээн зөвшөөрөхгүй алдартнууд


Б.Дариа | YOLO.MN
2022-06-30

Өмнөд Солонгосын зарим одод янз бүрийн асуудал, маргаанд холбогдож энтертайнмент салбарыг шуугиулсаар байна. Тэр дундаа алдартнууд үлгэр жишээч хувийн амьдралтай байх ёстой гэж үздэг тус ард түмний энтертайнмент салбарт олныг шуугиулсан томоохон асуудал, үйл явдлууд ганц нэгээр дуусахгүй гарч байсан. Нөгөөтэйгүүр Солонгосчуудын “Үйлийн үр үргэлж отдог” гэх хатуу зарчим, чанга хууль дүрэм нь тэдгээр асуудалд холбогдсон алдартнуудыг хэн ч биш болгож, тус салбараас бүр мөсөн арчиж хаядаг жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрчээ.

Тэгвэл саяхан Real Research Korea Солонгос иргэдийн дунд энтертайнмент салбарт хэзээ ч дахин ирэхийг нь зөвшөөрөх ёсгүй алдартнуудын санал асуулгыг явуулсан байна.

Ингээд тавдугаар сарын 9-өөс тавдугаар сарын 16-ны хооронд явагдсан санал асуулгын дүнтэй танилцацгаая. 

 

Bigbang хамтлагийн хуучин гишүүн Seungri

Өмнөд Солонгосын хамгийн том дуулиан болох 'Burning Sun'-д холбогдсон."Burning Sun" бол Сөүл хотын баячуудын дүүрэг болох Gangnam-ын клуб юм. 2019 онд олон нийтийн чихийг дэлсүүлсэн энэ дуулианд Солонгосын хэд хэдэн алдартнууд болон цагдаагийн албан тушаалтнууд холбогдсон ба тэдний хүчингийн хэрэг, бэлгийн зөвшөөрөлгүй видео зэрэг илэрчээ. Seungri тус клубын захирлуудын нэг байсан бөгөөд дээрх гэмт хэрэг уг клубээс гаралтай гэж үзсэн.

Дуучин Go Young Wook 

Насанд хүрээгүй гурван хүүхдийн биед халдсан хэргээр шүүхээс ял сонссон нь Солонгосчуудыг цочирдуулсан юм. Go Young Wook 2013 онд насанд хүрээгүй гурван эмэгтэй хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн, танхайрсан хэргээр 2 жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлж, гурван жил шагайн диск зүүхээр болжээ. Тэр 2015 оны долдугаар сард шоронгоос суллагдсан. Ингээд 2020 онд өөрийн Instagram хаягийг нээн олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг оролдсон боловч удалгүй Instagram-д бэлгийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнийг хориглодог заалтын дагуу хаягаа устгуулсан.

Стив Ёо буюу Yoo Seung Jun

Тэр бол 90-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеийн хамгийн алдартай эрэгтэй гоцлол дуучин, том од байсан. Гэсэн хэдий ч тэр Солонгосын цэргийн албанд татагдах болоход АНУ-ын иргэншил авсан билээ. Үүний дараа, цэргийн алба хаах бол үндэсний үүрэг хэмээн үздэг Солонгосчууд түүнийг Өмнөд Солонгос улс руу нэвтрэх эрхийг бүх насаар нь хоригложээ. 

Дуучин G.Na

2016 онд АНУ-д хэд хэдэн удаа нэр нь үл мэдэгдэх бизнесмэнтэй бэлгийн харьцаанд орж 35 сая вон (~30,000 ам. доллар) аван биеэ үнэлсэн хэрэгт холбогдож буруутгагдсан юм. Дараа нь G.Na ялаа хүлээн зөвшөөрч, түүнд торгууль ноогдуулжээ.

MC Mong

Мөн цэргийн алба хаахтай холбоотой асуудалд холбогдсон. Түүнийг чөлөөлөгдөхийн тулд олон эрүүл шүд авахуулж цэргийн албанаас зайлсхийсэн гэж буруутгаж байсан ба энэ нь тогтоогдсон тул зургаан сарын хорих ялаар түтгэлзүүлжээ.

Эх сурвалж: Allkpop

#Оддын тухай