Хурдыг 1 км/цагаар бууруулахад зам тээврийн осол 4-5 хувиар буурдаг


Б.Ирээдүй | YOLO.MN
2022-06-30


- "Аюулгүй, Аз жаргалтай" цуврал контент -

Тээврийн цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 2021 онд нийт 22482 зам тээврийн осол бүртгэгдсэний 97.9 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болжээ.

Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн жолоочийн буруутай үйлдлүүд дунд "Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх" үйлдэл багагүй хувийг эзэлдэг.

Жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэгтэй боловч сахилга, хариуцлага, соёлд анхаарах, дүрмийг чанд мөрдөж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хурд хэтрүүлэх нь олонх улс орны зам тээврийн осол гарах үндсэн хүчин зүйл болдог ба хурдыг 1 км/цагаар бууруулахад зам тээврийн осол 4-5 хувиар буурдаг гэж олон улсад үздэг.

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -

#Мэдээ