Жолооч та хөдөлгөөн эхлэхээс өмнө орчноо шалгана уу!!!


Б.Ирээдүй | YOLO.MN
2022-06-29


- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент 

Монгол Улсын хэмжээнд 2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүний амь нас хохирчээ. Үүний 51 буюу 13.3 хувь нь хүүхэд байжээ.

Хохирсон 51 хүүхдийн 31.7 хувь нь 14-17 нас, 28.4 хувь нь 10-13 нас, 27.3 хувь нь 6-9 настай байсан. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байсан аж.

Амь насаа алдсан хүүхдүүдийн 75 хувь нь сургуулийн орчинд, 11.5 хувь нь гэрийн орчинд осолд өртжээ. 2021 онд зам тээврийн осолд өртсөн 183 хүүхдээс 53 нь замын хөдөлгөөнд явганаар оролцож байхдаа осолд өртсөн байна. Тэдгээрийн 22 нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцжээ.

Энэ мэт жолоочийн хариуцлагагүй үйлдлээс хамаарч хүүхэд осолд өртөх тохиолдол гарсаар байгааг ТЦА-наас анхааруулсан юм.

Зам орчноо шалгаагүйн улмаас бага насны хүүхдээ ээж аав нь, өвөө нь, ах эгч нар нь дайрч амийг нь хохироож байгаа нь харамсалтай.

ИЙМД ЖОЛООЧ ТА ХӨДӨЛГӨӨН ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ОРЧНОО ЗААВАЛ ШАЛГААРАЙ!!!

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -

#Мэдээ