Ирэх есдүгээр сарын нэгнээс хос хэлний хөтөлбөр хэрэгжиж Баян-Өлгий аймгийн хүүхдүүд нэгдүгээр ангиасаа монгол, казах хэлийг зэрэг суралцдаг болох талаар Боловсрол Шинжлэх Ухааны Яамны сайд Л.Энх-Амгалан зургаадугаар сарын 27-нд мэдээлсэн.
Тэгвэл энэ шийдвэрийн эсрэг иргэн Масгут Рысбек өөрийн байр сууриа илэрхийлж өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдэгдэл хийлээ.
М.Рысбек “Жил бүрийн ЭЕШ-ын дүнгээр Баян-Өлгий аймаг сүүл мушгидаг. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. “Хос хэлний боловсролын бодлогын өнөөгийн нөхцөл байдал” судалгааны нэгдсэн тайлангаас харвал:
Угтаа зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл. Тэдний бие, сэтгэхүйн онцлогийг харгалзан үзэж, олон улсын жишгийг харсан ч нэгдүгээр ангиас нь монгол хэлийг заах буруу гэж бодож байна. Олон улсад үндэстний цөөнхүүд нэгээс тавдугаар ангидаа өөрсдийн хэлийг сураад тавдугаар ангиасаа тухайн улсын албан ёсны хэлийг сурдаг жишээ бий.
Мөн Норвеги улсад хүүхдийн сурах хэлийг нэгээс 14 нас хүртэл нь аав ээж нь шийддэг бол 14 наснаас хойш ямар хэл сурахаа өөрөө шийддэг хуулийн заалт бий. Иймд Л.Энх-Амгалан сайдаас гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг сайн тайлбарлаж өгөөч гэж хүсмээр байна. Энэ бол Үндсэн хуулиар олгосон эрхийг маань зөрчиж урт хугацаандаа казах үндэстнийг уусгах бодлого хэмээн харж байна. Би энэ шийдвэрийн эсрэг хатуу тэмцэнэ” гэлээ.
Л.Ундрах
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх