Dota 2-ын хамгийн том лиг "Dota Pro Circuit"-ын Зүүн өмнөд Азийн бүсийн хоёрдугаар зиндаанд тоглож буй Монголын "Lilgun" баг улирлын тав дахь тоглолтоо долоодугаар сарын 2-нд дээд зиндаанаас унаж ирсэн Филиппиний "Neon Esports" багтай хийнэ.
Team Lilgun улирал эхэлснээс хойш дөрөв тоглохдоо бүгдэд хожсон бөгөөд одоогоор лигээ тэргүүлж байна. Тэд хамгийн сүүлд Филиппиний "TNC Predator" багийг 2-1 харьцаагаар хожсон.
Долоодугаар сарын 14 хүртэл үргэлжлэх лигийн хамгийн өндөр оноотой хоёр баг 16-17 мянган ам.долларын (50-53 сая төгрөг) шагнал авч ирэх улиралд нэгдүгээр лигт тоглох эрхтэй болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх