Элсэлтийн ерөнхий шалгалтад 208 шалгуулагч 800 ОНОО авчээ


Б.Дариа | YOLO.MN
2022-06-29

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ онд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн юм.  

ЭЕШ-ын нийт хичээлийн ерөнхий дундаж оноо:  

  •  2019 онд-500.84
  •  2020 онд-500.82
  • 2021 онд-501.13
  • 2022 онд-501.09 байна. 

Энэ жилийн ЭЕШ-д нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ. Харин шалгалт өгсөн нийт хичээлээр: 

  • 400-аас бага оноо авсан-1355 шалгуулагч
  • 480-аас бага оноо авсан-7333 шалгуулагч 
  • Босго давсан 24693 шалгуулагч байна. 

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ

-Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.   

-2022 оны ЭЕШ-д монгол хэл бичгийн шалгалтын босго оноо давж чадаагүй 1180 шалгуулагч байна. Боловсролын үнэлгээний төвөөс 2022 оны 8 дугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулна. 

ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид дахин хамрагдах боломжтой.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам 

 

#Мэдээ