“Жонни Депп-ийг "Карибын тэнгисийн дээрэмчид" кинонд дахин тоглуулахын тулд Disney түүнтэй 301 сая долларын гэрээ хийхээр ажиллаж байна” гэсэн мэдээлэл PopTopic сайтад гарсан. Гэсэн ч Депп-ийн хэвлэлийн төлөөлөгч "Жек Спарроугийн дүрийг дахин бүтээхгүй" хэмээн няцаалаа гэж Fox News мэдээллээ.
Өмнө нь Амбер Хердийн өмгөөлөгч Бен Роттенборн Жонни-с ийн асуусан билээ.
“-Ноён Депп, Хэрвээ Disney танд 300 сая доллар амласан ч юу ч таныг Disney-тэй Карибын тэнгисийн дээрэмчид кинон дээр хамтран ажиллахад хүргэж чадахгүй гэсэн үг үү? Зөв үү?
Депп:
“-Энэ үнэн шүү, ноён Роттенборн.”
Тэрээр хожим Disney түүнээс урвасан мэт санагдаж, өөрийг нь няцаасан гэж үзээд ийм тайлбар хийсэн хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: 9gag
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх