Бамбай хоншоорт могой нийслэлд орж ирэх нь ихэсжээ


Э. Оргил | YOLO.MN
2021-08-13

Монгол орны бүх нутгаар элбэг тархсан бамбай хоншоорт хортой могой сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод орж ирэх нь ихэсжээ. Бамбай хоншоорт могой ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг бөгөөд урт нь 70 орчим см, биеийн ерөнхий зүс хул шарга болон хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай юм. 

Тухайлбал, ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.

- Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
- Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
- Хүүхэн хараа нь босоо.
- Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.

Иймд иргэд могойд хатгуулсан тохиолдолд  яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

#Эрүүл мэнд #Аюулгүй байдал #Могой