Note 7 гал авалцсан шалтгааныг Samsung ингэж тайлбарлав


Сондор | YOLO.MN
2017-01-24

Samsung компани өнгөрсөн жил худалдаанд гаргасан Note 7 загвар юуны учир гал авалцаж байсан болохыг албан ёсоор мэдэгдлээ. Нэгдүгээрт алдаатай батарейны загвар, хоёрдугаарт шинэ загварыг худалдаанд гаргах гэж яарсан зэрэг шалтгааны улмаас ийм асуудал үүсчээ.

Эхний асуудал намар худалдаанд гаргасан анхны загварууд дээр гарч байсан бөгөөд батарей нь хэтэрхий том хэмжээтэй байснаас болоод хэт халж, улмаар шатаж байсан аж.

Харин утас шатаж эхэлсний дараа компани өөр нийлүүлэгчид захиалга өгч, шинэ батарей хийлгэсэн боловч мөн л дээрх асуудал давтагдаж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүр мөсөн зогсоохоос өөр аргагүй болсон юм.

Galaxy Note 7 загварын утасны асуудлыг дахин давтахгүй тулд компани найман шатлал бүхий батарей шалгах аргыг нэвтрүүлж байгаа гэдгээ мэдэгдлээ. Жишээлбэл рентген туяагаар хянах, хүнд нөхцөлд ашиглах, бүрэн задаргаа хийх зэрэг багтжээ.

Үүнээс гадна Кембриж, Беркли, Стенфордын их сургуулийн профессоруудаас бүрдсэн зөвлөх багтай болсон байна.

Note 7 утасны батарейны хувьд эхний удаад сөрөг цэнэгтэй электродуудыг буруу байрлуулсан, дараагийн удаад тусгаарлагч хавтас нь хэт шахагдсанаас гэмтэж эерэг цэнэгтэй хавтас нь сөрөг цэнэгтэй электродуудтай холбогдсоноос шатаж байжээ.

#samsung #world