Johnny Depp алдарт дүрээ ахин бүтээхгүй


Хасбаатар | YOLO.MN
2022-04-25

Нэрт жүжигчин Johnny Depp болон түүний экс эхнэр Amber Heard нарын шүүх хурал Лондон хотод үргэлжилсээр байна. Энэ жил 58 настай жүжигчин эр маань экс эхнэрээ удаа дараалан сэтгэл санаа, бие махбодоор нь хохироосон хэрэгт буруутгагдаж үүнтэй холбоотойгоор томоохон кино компаниуд түүнтэй хамтарч ажиллахгүй гэдгээ зарлаж, зарим нь аль хэдийн хийсэн гэрээгээ цуцалж байлаа.

Warner Bros түүнийг “Fantastic Beasts” франчайзаас албан ёсоор чөлөөлж, Walt Disney компани хэдэн тэрбумаар үнэлэгдэх “Pirates of the Caribbean” франчайзаа ахмад Jack Sparrow-гүйгээр эхлүүлэх шийдвэр гаргасан билээ. Depp уг дүрийг 2003 оноос хойш нийт 5 кинонд амилуулсан бөгөөд “энэ дүрийг надаас хэн ч булааж чадахгүй” гэж мэдэгдэж байлаа. 

Энэ явдлын дараа түүний карьер “тэг зогсолт” хийсэн гэхэд болно. Сурталчилгааны санал ирэхээ больж, найруулагчид мань хүнд дүр санал болгох нь битгий хэл дүрийн сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзаж байсан учир нэр төрөө сэргээлгэж авах шаардлага бий гэж тайлбарласан нь өнөө үргэлжилж буй шүүх хурлын суурь шалтгаан гэж үзэж болно. 

Гэтэл өнгөрөгч Лхагва гарагт Depp шүүх хурлын үеэр алдарт дүрээ ахин бүтээхгүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал “Хэрэв Disney танд 300 сая доллар, нэг сая альпака тэмээ санал болгосон ч та Disney-тэй ахин Pirates of the Caribbean төсөл дээр хамтран ажиллахгүй юм байна, тийм үү?” гэх асуултад “Тийм ээ, яг зөв” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл бурхан гуйж, буян амласан ч ноён Depp болхи далайн дээрэмчний дүрийг дахиж бүтээхгүй гэсэн үг. Их л гомдож дээ. 

                                                                                   

#Кино урлаг