Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат "Нийтдээ 36 мянган шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс 2872 шалгуулагч ирээгүй. Тэдний нийлэх нь өмнөх оны төгсөгчид байна. Ирц 92 хувьтай байлаа. Газарзүй, Түүхийн хичээлд бага ирцтэй хамрагдсан байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг хэмжээст оноо руу шилжүүлдэг. Дүн оноог дөрвөн үзүүлэлтээр гаргаж байгаа.Өмнөх 2019 онд 109 шалгуулагч 800 оноо авсан бол 2020 онд 182, 2021 онд 209, энэ онд 208 шалгуулагч 800 оноо авсан байна" гэв.
Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд 1180 шалгуулагч хүрээгүй. Эдгээр шалгуулагчид цар тахлаас шалтгаалан танхимаар хичээллээгүй нөхцөл байдал нөлөөлсөн байж болзошгүй тул дахин боломж олгож наймдугаар сард элсэлтийн ерөнхий шалгалтыг дахин зохион байгуулна.
Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой 300 орчимд өргөдөл, гомдол ирээд байна. Үүний дийлэнх нь дүн оноогоо хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой байна. Энэ тохиолдолд тухайн шалгуулагчийг өөрийг нь байлгаж байгаад машинаар биш гараар тоолох ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Мөн харандаа, баллуурын асуудал хөндөгдсөн. Будсан зүйлээ баллуурдахад бага зэрэг толбо үүсэхийг үгүйсгэхгүй. Үүнийг тест уншигч машин унших вий гэдэг эргэлзээ байна. Машин харандааны будалтаас шалтгаалан таниагүй, алдаа заасан тохиолдол нэг ч гараагүй.
Шалгалтын үеэр танхимд гар утсаа ашиглахыг завдсан, өөрийнхөө оронд өөр хүүхэд оруулахыг завдсан зөрчил гарсан. Ийм зөрчил гаргасан хүүхдүүдийн дүн оноог хүчингүй болгосон бол гар утастай холбоотой гурван зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байна" гэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх